ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МЭДЭЭЛЭЛ


нийт 177

“ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРЭГ, ЗАСАГ ДАРГАТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА” СУРГАЛТ, ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-24 345
“ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРЭГ, ЗАСАГ ДАРГАТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА” СУРГАЛТ, ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргатай харилцах хамтын ажиллагааг сайжруулах, ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх, хууль - эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр сургалт, волейболын тэмцээнийг зохион байгууллаа. Тус сургалтаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын чиг үүрэг, засаг даргатай харилцах харилцаа” сэдвээр Хууль зүйн ухааны магистр Ц.Бадиа, “Сумын Засаг даргаас - Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай харилцаж буй өнөөгийн байдал” цаашид анхааран асуудал” сэдвээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Энхтайван, “Харилцаа, хандлага” -ын чиглэлээр Сургагч багш Б.Төмөр-Очир нар сургалт хийлээ. “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын тамгын газрын албан хаагчдын дунд зохион байгуулж, нийт 5 баг оролцож 1, 2 дугаар байр шалгарууллаа. 1 дүгээр байранд Сумын Засаг даргын Тамгын газрын Доргио-7 баг, 2 дугаар байранд “Төвийн баг” тус тус шалгарлаа. Нийт оролцсон албан хаагчдадаа талархал илэрхийлье.

🎊🎊МЭНДЧИЛГЭЭ 🎊🎊

2023-03-30 397
🎊🎊МЭНДЧИЛГЭЭ 🎊🎊 🖊Анх 1933 оны 03 дугаар сарын 30-нд АНУ-д дэлхийн эмч нарын баярыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 1990 оны 03 дугаар сарын 30-наас хойш албан ёсоор “Дэлхийн эмч нарын өдөр” болгон, эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн, үйл ажиллагааг нь сурталчилан таниулдаг өдөр болгон өргөжүүлсэн. Дорноговь нутгийнхаа хүн ардыг эрүүл байлгахын төлөө өөрийн эрүүл мэндээ үл хайрлан тэмцэж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрдэм оюунаа зориулсан үе, үеийн нийт эмч нартаа “Дэлхийн эмч нарын баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлье. ХҮНДЭТГЭСЭН: САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА А.ЭНХЗАЯА

МЭНДЧИЛГЭЭ 

2023-03-18 350
МЭНДЧИЛГЭЭ Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмэн, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж буй нийт генерал, офицер, ахлагчид, хугацаат цэргийн алба хаагчдадаа Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье! ХҮНДЭТГЭСЭН: САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА А.ЭНХЗАЯА

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

2023-03-16 367
САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн манлайлах, чадварыг дээшлүүлэх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн хуулийн дагуу чиг үүрэг, үйл ажлаа чанартай, өгөөжтэй болгох, иргэд, сонгогчдын эрх ашгийг оновчтой илэрхийлэх, хурлын хорооны ажилд оролцох, оролцоог өөрчлөн сайжруулах зорилгоор Монгол Нутгийн Удирдлагын Холбоотой хамтран Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад хамрууллаа. Үүнд: 1. Орон нутгийн төсөв санхүүгийн асуудал (МНУХ-ны сургагч багш Ц.Долоонжин) 2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт (Байгаль орчны яам, нэгдсэн үндэстний байгууллагын хөтөлбөр хариуцсан зохицуулагч Л.Цэрэнлхам) 3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль ба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн манлайлал (Сургагч багш Т.Нямсүрэн) 4. Төлөөлөгч хэрхэн ажиллах вэ (МНУХ-ны ажлын албаны дарга, сургагч багш П.Янжинлхам) Мөн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Монгол Улсын Төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж, ёслол хүндэтгэлийн танхимд дурсгалын зураг татууллаа.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-03-02 266
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Улс төрийн Боловсролын Акедеми, ШУА-ийн Философи социологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран Монгол Улсын гадаад харилцааны өнөөгийн байдал, үүний дотор хоёр хөршийн асуудлыг онцлон судалж, хөрш орнуудтай хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцох ярилцлага Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Төлөөлөгчид, Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдлаа.

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2023-02-20 296
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ Нутгийн зон олондоо XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх "Усан туулай" жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Хатуу өвөл харьж, урин хавар айсуй Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй Буурал жил улирч, буянт жил морилох нь Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь Дорнын зурхайгаар мөрөө гаргаж Долоон бурхандаа дээжээ өргөж Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож Дүүрэн жаргалтай түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй! САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА А.ЭНХЗАЯА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН, Т.ЭНХТҮВШИН НАР САЙНШАНД СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БОЛОН СУМЫН ИРГЭД, ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-02-10 420
2023.02.10 /ӨНӨӨДӨР/ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН, Т.ЭНХТҮВШИН НАР САЙНШАНД СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БОЛОН СУМЫН ИРГЭД, ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 🖋УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын ИТХ-ын дарга А.Энхзаяа, сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Түвшинтөр нар Сайншанд сумын 300 гаруй төрийн албан хаагчид болон сумын 1, 2, 3, 4, 6, 7, 8 дугаар багийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, төрийн болон төсөвт байгууллагын өмнө тулгамдсан асуудалтай танилцан, албан хаагчид, иргэд, хөдөлмөрчидөөс санал, хүсэлтийг сонслоо. 🖋Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал цаг үеийн шинжтэй асуудлуудаар албан хаагчдад мэдээлэл хийж, тэдний асуултад холбогдох чиг үүргийн агентлагийн удирдлагыг байлцуулж бодит хариулт, тайлбар өглөө. Мөн төрөөс баримталж буй бодлогын хүрээнд орон нутагт төрийн албанд тулгамдаж байгаа бэрхшээл, гарц, боломж, шийдлийн талаар харилцан санал солилцлоо. 🖋Төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтыг тохиолдуулан эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдэд Төрийн одон, медаль гардуулж, Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дата сервер, сүлжээний тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд 64,1 сая төгрөг, 13 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн 5 компьютерын дэмжлэг үзүүллээ. 🖋Сайншанд сумын иргэд, хөдөлмөрчдөд “Хөгжлийн төлөө хамтдаа-II” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулж, орон нутгийн цаг үеийн байдал, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчин өрхүүдэд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%