"ИРГЭДЭД ОЙР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ"
"Иргэдэд ээлтэй Эрүүл хот-2023" зорилтот жилийн хүрээнд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Иргэдэд ойр Төрийн үйлчилгээ" өдөрлөгийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сайншанд сумын 1,6 дугаар багуудад зохион байгууллаа.
Өдөрлөгт Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Энхтайван СИТХ-аас батлан гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон үйл ажиллагааны товч танилцуулгыг хийлээ.
Сайншанд сумын 1,6 дугаар багуудаас сонгогдсон СИТХ-ын төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцож иргэдээс санал хүсэлт хүлээн авч ажиллалаа.
Тус өдөрлөгт:
Захирагчийн ажлын алба
Өрхийн Эрүүл мэндийн төв
ХурДан төв /И-монголиа/
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар
Газрын харилцаа
"Чандмань-Илч" ОНӨХХК
Улсын бүртгэлийн хэлтэс иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж ажиллалаа.