МЭНДЧИЛГЭЭ
Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ өдөр тохиож байгаа ”Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр“-ийн баярын мэндийг хүргэе.
Өнө эртний түүхтэй хөх Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсдээ нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилж байгаасай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлье!
ХҮНДЭТГЭСЭН: САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА А.ЭНХЗАЯА