ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Энхтайван, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Энхтайван, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ тэргүүтэй Төлөөлөгчид, ажилтан албан хаагч нар оролцлоо.
Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын ИТХ-ын хэмжээнд төлөөлөгчид харилцан туршлага солилцох чиглэлээр тус тус санал солилцлоо.
Уулзалтын үеэр Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд Сайншанд сумын ИТХ-аас батлан гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болон ИТХ-аас хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, туршлагаасаа хуваалцлаа.