ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2020-10-28

Төв аймгийн ИТХ-ын цахим хуудсаар морилон саатаж байгаа Танд баярлалаа. Орчин цагийн техник, технологийн дэвшил хүний нийгмийн хөгжлийн бүхий л шинэчлэлийг бий болгож, залуу үеийнхний амьдралын хэв маяг, зан төлөв, оюун санааны ололт амжилтын гайхамшиг болсон цахим ертөнцөөр дамжуулан өөрийн чин сэтгэлийн мэндчилгээгээ Та нартаа илгээж байгаадаа баяртай байна. ИТХ-аас үйл ажиллагаагаа ил тод байлгаж, нутгийн иргэд, олон түмнийгээ мэдээ мэдээллээр тасралтгүй хангах зорилгоор Төв аймгийн ИТХ-ын цахим хуудсыг ажиллуулж байна.

Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Төв аймгийн nргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийн хугацаанд аймгийн Хурлын даргын хариуцлагатай өндөр албан тушаалд миний биеийг итгэл үзүүлэн сонгосон нь төрөлх Төв нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах боломжийг бүрдүүлж байгаад талархахын зэрэгцээ өндөр хариуцлага хэмээн ухамсарлаж байна. Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлж иргэний чөлөөт индэр болгоход таны идэвхий оролцоо, санал санаачлага хамгаас илүү үнэтэй билээ.

Уудам Монгол орныхоо зүрхэнд орших Төв сайхан нутгийн ажилсаг хөдөлмөрч ард иргэд маань улам бүр өнгөжин жавхаажиж, төрөлх нутаг минь жилээс жилд хөгжин  дэвшиж улс орныхоо хөгжлийн тулгуур болж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Манай  цахим хуудас орон зай, цаг хугацааг товчлон биднийг холбох гүүр болж Та бүхэн манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна  гэдэгт итгэлтэй  байна.

Төв нутгийнхаа хөдөлмөрч түмэндээ мэлмий тунгалаг, өлмий бат оршин, өрнүүн их ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундрашгүй эрч хүчийг хүсэн ерөөе.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 34
1 / 3%
2 / 6%
18 / 53%
1 / 3%
12 / 35%