ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчдын гэр бүлийг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Төрийн албаны ажлын онцлогийг танилцуулах гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлээ хүндлэх, хайрлах эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор "АЗ ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖ" гэр бүлийн өдөрлөгийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж нийт албан хаагчдын гэр бүлд дурсамж гардууллаа.