ОРОЛЦОНО, ТӨЛӨӨЛНӨ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сонгогчдын Боловсрол Төв нь БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Оролцоно, төлөөлнө” өдөрлөгийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр иргэдэд санал авах загвар байртай танилцуулах, санал авах үйл ажиллагааг туршиж үзэх, “Оролцоно, төлөөлнө” тоглоом тоглох, “Хариуцлагатай сонгогчийн амлалт” цахим аянд нэгдэх, судалгаанд оролцох, дата үзэсгэлэн үзэх зэргээр олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулж иргэдийг урамшуулсан.