“ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРЭГ, ЗАСАГ ДАРГАТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА” СУРГАЛТ, ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргатай харилцах хамтын ажиллагааг сайжруулах, ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх, хууль - эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр сургалт, волейболын тэмцээнийг зохион байгууллаа.
Тус сургалтаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын чиг үүрэг, засаг даргатай харилцах харилцаа” сэдвээр Хууль зүйн ухааны магистр Ц.Бадиа, “Сумын Засаг даргаас - Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай харилцаж буй өнөөгийн байдал” цаашид анхааран асуудал” сэдвээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Энхтайван, “Харилцаа, хандлага” -ын чиглэлээр Сургагч багш Б.Төмөр-Очир нар сургалт хийлээ.
“ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын тамгын газрын албан хаагчдын дунд зохион байгуулж, нийт 5 баг оролцож 1, 2 дугаар байр шалгарууллаа.
1 дүгээр байранд Сумын Засаг даргын Тамгын газрын Доргио-7 баг,
2 дугаар байранд “Төвийн баг” тус тус шалгарлаа.
Нийт оролцсон албан хаагчдадаа талархал илэрхийлье.