ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Фото мэдээ


нийт 439

сумын статистик мэдээ

2022-12-21 231
2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН ДҮН ГАРЛАА. Сумын хэмжээнд 262 малчин өрх, 42 мал бүхий өрх, 1 албан газрын мал сүргийг тооллогот хамруулж нийт 132089 мал тоологдсноос Тэмээ 2413, Адуу 7900, Үхэр 3603, Хонь 62676, Ямаа 55497, тоологдож мал сүрэг урьд оныхоос 4875 толгой буюу 104 хувиар өслөө. Шинээр 5 мянгат малчин төрж, сумын дүнгээр нийт 40 мянгат малчинтай боллоо. Суурин хүн ам 1341 үүнээс эрэгтэй 672, эмэгтэй 669 байна. Нийт ажиллагсад 591, төсөвт байгууллагын ажиллагсад 101, ААНэгжийн ажиллагсад 57, Хувиараа хөдөлмөр эрхлэгч 433 байна

4-р улирлын хуралдаан болов

2022-12-15 231
Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 12 сарын 15, 16-ны өдрүүдэд хуралдуулж сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг 85.7% , Сумын 2023 оны Хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 94.6% , сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг 80% , сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг 89,7%-тай гэж дүгнэлээ. Суманд 2023 онд хийх Хөгжлийн төлөвлөгөөг 4 бүлэг, 13 зорилт, 96 заалт бүхий ажлыг хийхээр батлалаа. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд аялал жуучлал, жимс жимсгэнэ тариалах, мод бут үржүүлэх, худалдаа үйлчилгээний чиглэлээр болон иргэнд эзэмшүүлэх газрыг төлөвлөгөөнд тусгаж батлалаа

Шатрын тэмцээн зохион байгуулав

2022-11-26 249
Үндсэн хуулийн өдөрт зориулж УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн болж сумын аваргаар эрэгтэй төрөлд О.Мэндбаяр,эмэгтэй төрөлд Ганжууржавын Бөхбаяр нар шалгарч Талархал мөнгөн шагналаар шагнагдаж аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх вав

ЗДТГ-ын нээлттэй хаалганы өдөр болов

2022-11-24 223
ЗДТГ-ын нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж иргэдийн дунд "хөзрийн тэмцээн","Би хэн бэ" тэмцээн, ЗДТГ-ын хамт олны урлагийн тоглолт болов Сумын айл өрхөөр орж мэдээ мэдээлэл өгөв

Хульж багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, сонгох хурал хуралдав

2022-11-13 202
Хульж багийн Засаг дарга Н.Чойжилсүрэн өөрийн саналаар ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч Багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн нийтийн Хурлыг 2022 оны 11 сарын 13-ны өдөр Хульж багийн байранд/Булагт/ хийв. Багийн Засаг даргад А.Анхбаяр, М.Бямбасүрэн,А.Мягмаржав нар нэр дэвшив. Хуралд 34 өрхийн 56 хүн хүрэлцэн ирж санал өгснөөс Алтанхуягийн Мягмаржав 30 хүний буюу 53,6 хувийн санал авлаа. Багийн иргэдийн нийтийн Хурлаас Алтанхуягийн Мягмаржавыг Хульж багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилж,тогтоолыг хүргүүллээ.

Хульж багийн иргэдийн нийтийн Хурал болов

2022-11-10 195
Хульж багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр хуралдав. Багийн хуралд сумын ИТХ,Засаг дарга,ЗДТГ-ын албад,мэргэжилтэнгүүд, төсөвт байгууллагуудын дарга,төлөөлөл оролцон мэдээлэл хийж, иргэдийнхээ санал бодлыг сонсож АХА тэмцээнийг зохион байгуулж, эмнэлгийн үйлчилгээ,номын худалдаа,урлагийн номер үзүүллээ Багийн Хуралд өвөлжилтийн байдал, худаг, ус, хуц,ухна,бэлчээр, улс,аймаг,сумын сайн малчинд нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн багийн Засаг дарга Н.Чойжилсүрэн багийн Засаг даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар 2022 оны 11 сарын 13-ны өдөр хуралдахаар тогтов

Баян-Улаан багийн иргэдийн нийтийн Хурал хуралдав

2022-11-09 211
Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдав. Багийн хуралд сумын ИТХ,Засаг дарга,ЗДТГ-ын албад,мэргэжилтэнгүүд, төсөвт байгууллагуудын дарга,төлөөлөл оролцон мэдээлэл хийж, иргэдийнхээ санал бодлыг сонсож АХА тэмцээнийг зохион байгуулж, эмнэлгийн үйлчилгээ,номын худалдаа,урлагийн номер үзүүллээ Хуралд багийн Засаг дарга Л.Буянбат мэдээлэл хийж, өвөлжилтийн байдал, худаг, ус, хуц,ухна,бэлчээр, улс,аймаг,сумын сайн малчинд нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Тосгуур багийн Иргэдийн нийтийн Хурал болов

2022-11-08 203
Тосгуур багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хуралдав. Багийн хуралд сумын ИТХ,Засаг дарга,ЗДТГ-ын албад,мэргэжилтэнгүүд, төсөвт байгууллагуудын дарга,төлөөлөл оролцон мэдээлэл хийж, иргэдийнхээ санал бодлыг сонсож эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, соёлын төвөөс нүүдлийн номын сангаар үйлчилж, урлагийн тоглолт хийж,шагай атгалтын тэмцээнийг зохион байгуулав. Хурлаар багийн Засаг дарга М.Алтанхуяг мэдээлэл хийж,багийн сангийн ямааг айлд хуваарилж өгөх, Түүчээ тэрэг ХХК-ны усны тухай , улс,аймаг,сумын сайн малчинд нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Нуур Зөөхий багийн дөрөвдүгээр улирлын хуралдаан болов

2022-11-07 207
Нуур-Зөөхий багийн Хурал 2022 оны 11 дүгээр сарын 7ны өдөр 66,6%-ийн ирцтэй хуралдаж Хурлаар багийн Засаг дарга Ц.Бямбадорж ажлын тайлангаа тавьж Өвөлжилт, өвс тэжээл, хуц ухна,багийн сан, улс,аймаг,сумын сайн малчинд нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ. Багийн хуралд сумын ИТХ,Засаг дарга,ЗДТГ-ын албад,мэргэжилтэнгүүд, төсөвт байгууллагуудын дарга нар мэдээлэл хийж иргэдийнхээ санал бодлыг сонсож эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, нүүдлийн номын сан ажиллуулж, иргэдийн дунд АХА тэмцээнийг зохион байгуулав. Хуулийн хэрэгжилтийг ханган улирал тутам хурлаа хийж багийн иргэдийн саналаа сонсож багт тулгамдсан асуудлаа багийн иргэдтэйгээ хэлэлцэн шийдвэрлэж ажиллаж байгаа Нуур-Зөөхий багийн Засаг дарга,багийн иргэдэд амжилтын дээдийг ерөөе Монголын Улаан загалмайн хорооны "Нигүүлсэл "тэмдэгээр Монголын радиогийн алтан төлийн эзэн,аймаг,сумын аварга малчин Чимидцэрэнгийн Цэвэгдоржийг шагналаа Мөн Цэвэгдорж хувийн хөрөнгөөр Далангийн худагт шинэ мотор авч тавьж байгаагаа сонордуулав

сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдав

2022-10-19 233
сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 10 дугаар сарын 19ний өдөр хуралдаж доорхи асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ 1.Малын тоо толгойн албан татвараас төсөвт төвлөрсөн 24371500 төгрөгийг малчин,мал бүхий өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор өвс тэжээл татан төвлөрүүлэх тээвэр,шатахууны зардалд зарцуулах 2.Форс гол майнинг ХХК-ны хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр суманд олгосон 50 сая төгрөгөөс 47 сая төгрөгийг малчин,мал бүхий өрхөд зориулан татах өвс,тэжээлийн үнэнд зарцуулах, 3 сая төгрөгийг АНЭУ-д зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Монголын Жюү жицүгийн холбооны Баялаг клубын тамирчин Цогбаярын Хосбаярт санхүүгийн дэмжлэг болгон олгохоор / аав Цогбаярын өргөдлийн дагуу/ шийдвэрлэв 3.Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2022 онд хийгдсэн хөрөнгийг бүртгэлд авч эзэмшигч байгууллага,албан тушаалтанд хариуцуулав 4. Орон нутгийн хамгаалалтанд Тосгуур, Хульж, Баян-Улааныг хамарсан 4 газрыг авч АМГТ газарт бүртгүүлэхээр хүргүүлэв 5. Гудамжинд байршуулсан саналын хайрцгийг задлахад 5 иргэний санал ирснийг хэлэлцэн холбогдох байгууллага,албан тушаалтан иргэдэд хүргүүлж саналын мөрөөр ажил зохиох үүрэг чиглэл өгөв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, хүндэтгэн өнгөрүүлэх ажлын тухай

2022-09-07 232
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, хүндэтгэн өнгөрүүлэх ажлыг улс орон даяар 9 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулна. Дээрх ажлын хүрээнд анх удаагаа нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт бүх гандан хийдүүдээр нэгэн зэрэг 11:40-өөс 13:40-ийн хооронд ном хурах тул иргэд та бүхэн гандан дээр ирж 108 зул өргөнө үү. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань машиныхаа гэрлийг асааж хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна. ажлыг улс орон даяар 9 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулна. Дээрх ажлын хүрээнд анх удаагаа нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт бүх гандан хийдүүдээр нэгэн зэрэг 11:40-өөс 13:40-ийн хооронд ном хурах тул иргэд та бүхэн гандан дээр ирж 108 зул өргөнө үү. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань машиныхаа гэрлийг асааж хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна.

Нуур-Зөөхий багийн хурал болов

2022-08-30 243
НУУР ЗӨӨХИЙ багийн хурал болж, өвөлжилт нутаг усны талаар ярилцаж зарим нэг алдартнууд тодруулж, ✅Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар ▪️Л.Пүрэвсан ▪️С.Бат-Очир ▪️Ч.Дашдэмбэрэл ▪️Долгор нарын Ахмад настангууд энгэрээ мялаалаа👏👏 ✅Алтан төлийн эзэн, Аймгийн сайн малчин Ч.Цэвэгдорж өөрийн цөм сүргээс Баяд үүлдрийн 10 хуц хурга багийнхаа 10 малчин өрхөд сугалаагаар өглөө. ✅Г.Даваадорж, Ц.Энхбаяр нар Хуралд ирсэн хүмүүст хорхог, боодог хийж баг хамт олноо дайлав🤗🤗🤗

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%