2023-06-30
184
сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 6 сарын 30 ны өдөр хуралдаж 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.Сумын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж 70.4%-тай Тодорхой үр дүнд хүрсэн гэж үзлээ.
2.Сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг хэлэлцэж 61%-тай Эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ.
3.Сумын Хоршоо хөгжүүлэх сангийн мэдээлэл, Амьжиргаа дэмжих зөвлөлийн ажлын тайланг сонсож цаашид зээл олгохдоо ажилгүй,хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд олгох, Хөдөлмөр эхлэлтийг дэмжих сан, нийтийг хамарсан ажилд иргэдийг хамруулахад анхаарч ажиллах чиглэл өгөв .
5.ИТХ, ЗДТГ-т ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгийг актлахаар аймгийн ИТХ д уламжлах, эргэлтийн хөрөнгийг актлах шийдвэрийг гаргалаа 6.Төсөвт тодотгол хийх тухай тогтоолын төслийг батлалаа / тогтоолыг 1 дэх өдөр оруулна/ 7.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийж ногоон тэжээл тариалах газрыг бойны зүүн талд олголоо.
8.Уул уурхайн компаниудад сум хэрхэн хяналт тавьж ажилласан талаар Ц.Цогбаяр төлөөлөгч сумын удирдлагуудад асуулга тавьж тайланг сонслоо. Форсголдмайнинг компаний усны асуудлаар аймгийн ИТХ Завхан голын ай сав газар, сумын Засаг даргад албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэлээ