ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Фото мэдээ


нийт 142

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хяналт сарын аяны хүрээнд Орон нутгийн өмчийн хадгалалт , хамгаалалтад 2023.04.20-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

2023-05-14 206
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хяналт сарын аяны хүрээнд Орон нутгийн өмчийн хадгалалт , хамгаалалтад 2023.04.20-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

Ээлжит бус хоёрдугаар хуралдаан хуралдав.

2023-04-07 154
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан 2023.04.06-ны өдөр ИТХ-ын өрөөнд 70 хувийн ирцтэй хуралдаж нийт 5 асуудлыг хэлэлцэн 5 тогтоол гаргав. Үүнд: 1.Сумын сонгуулийн хороо байгуулах тухай 2.Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн , ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай 3. Гамшгийн үед түр цуглах , нүүлгэн шилжүүлэх байршил тогтоож, тусгай хэрэгцээнд авах тухай 4. Хөрөнгө шийдвэрлэх тухай 5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай

Монгол цэргийн баяр зориулсан бөхийн барилдааныг 2023.03.17-ны өдөр зохион байгуулав.

2023-04-07 144
Монгол цэргийн баяр зориулсан бөхийн барилдааныг 2023.03.17-ны өдөр зохион байгуулав. Бөхийн барилдаанд нийт 16 бөх барилдаж 1-р байранд Амарсайхан , 2-р байранд Д.Чулуунпүрэв , 3-р байранд Лхагва-Очир , 4-р байранд Жамъяанпүрэв нар тус тус эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тэмдэг тэмдэглээ байршууллаа.

2022-09-28 343
Тэмүүлэл багийн нийт 17 залуучууд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хайрхан багт үүссэн 4 хэсгийн ганга, гуу жалганд дугуйгаар тэмдэг тэмдэглэгээ хийж , замын зүг чигийг заасан 1ширхэг тэмдэглэгээг байршуулж ажиллав.

Байгалиа хамгаалъя аян зохион байгуулагдав.

2022-09-28 307
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс байгалиа хамгаалъя аяны хүрээнд Хоггүй сум-бидний оролцоо сэдэвт челленжийг эхлүүлж бүх нийтээрээ хогоо цэвэрлэв. Уг аянд нийт 100 гаруй иргэд оролцов. Мөн Сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд хогоо хаяхгүй байх талаар нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, сумын хог ачигч 2 иргэнд хүнсний бүтээгдэхүүний тусламж дэмжлэгийг тус тус үзүүлж ажиллав.

Сумын ИТХ-аас төлөөлөгчдийн өдрөө зохион байгууллаа.

2022-09-28 324
Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн өдрийн хүрээнд зохион байгуулсан урлаг,спортын нөхөрсөг тэмцээн 2022.06.25-ны өдөр гар бөмбөг, буухиа, олс таталт,бөх нийт 4 төрлөөр зохион байгуулагдав.Үүнд : Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Хайрхан 2-р баг 1-р байр. Сант 4-р баг 2-р , Гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд :Хайрханы 2-р баг- 1-р байр, Сантын 4-р баг 2-р байр. Бөхийн барилдаанд : Баянтуул 1-р багийн бөх Д.Чулуунпүрэв 🥇, Сантын 4-р багийн бөх Д.Дашдэлгэр нар тус тус эзлэж өргөмжлөл , 🥈мөнгөн шагналаар шагнав. Спортын тэмцээний нийлбэр дүнгээр Сантын 4-р баг тэргүүн байр эзлэж🏆 цом🥈өргөмжлөл , мөнгөн шагналаар шагнав.Урлагийн тэмцээнд Баянтуул, Хайрхан, Уянга баг оролцож багийн нийлбэр дүнгээр Хайрханы 2-р баг 1-р байр эзлэж 🏆,өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Баянтуул 1-р баг 2-р байр эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Мөн Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар 🎖С.Үүлэнсолонго, Н.Баасантунгалаг, Д.Дашдэлгэр, Д.Чулуунпүрэв нар тус тус шагнагдав

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойгоо тэмдэглэв.

2022-09-28 359
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын хурал 2022.06.24-ны өдөр зохион байгуулагдав . ИТХ-ын дарга Ц.Сампилноров болон ИТХ-ын үе үеийн дарга, төлөөлөгч Ж. Сүрэнжав, Д.Нацагдорж, Д.Сэрээтэр,А.Даваа-Очир нар баярын мэнд дэвшүүлж Соёлын төвөөс ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Баярын хурлын үеэр Нутгийн удирдлагын тэргүүний ажилтанаар Х.Батаа, Нутгийн удирдлагын холбооны Соёмбо тэмдэгээр Н.Оюунжаргал, Д.Лхамсүрэн, Н.Тэгшжаргал ,ИТХ-ын Хүндэт жуухаар ИТХ-ын төлөөлөгч С.Наранхүү, Ч.Уранчимэг, И.Насанбат , Төв аймгийн нутгийн залуучуудын холбооны Хүндэт ээж тэмдэгээр Д.Оюунхорол ,Хоршоологчдын холбооны тэргүүний ажилтанаар Б.Баясгалан, С.Банзрагч, Монголын залуучуудын холбооны тэргүүний, залуу алтан медалиар Төлөөлөгч Б.Гунгаазаан, Хөдөлмөрийн алдар тэмдэгээр ИТХ-ын төлөөлөгч Р.Төмөрхуяг нар тус тус шагнагдлаа

нэг төлөөлөгч-нэг хөдөлгөөн зохион байгуулав.

2022-09-28 351
Эх үрсийн баярын өдрөөр “Нэг төлөөлөгч -нэг хүүхэд “хөдөлгөөний хүрээнд ИТХ-ын нийт 20 төлөөлөгч ЕБС, СӨБ -ийн 19 хүүхдэд гарын бэлгийг гардуулан өглөө.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд байгаль дэлхийгээ хайрлах талаар сургалт хийлээ.

2022-09-27 196
Цэцэрлэгийн багш Б.Оюунсүрэн Цэцэрлэгийн насны сурагчдад байгаль дэлхийдээ хог хаяж болохгүй талаар зөвлөж харилцан ярилцав.

ЕБС-ийн 5-9-р ангийн нийт 42 сурагчдад Хог хаягдалын байгальд нөлөөлөх нөлөө, түүний үр дагавар сэдвээр Түүх,нийгмийн ухааны багш Н.Амарсайхан сургалт хийв.

2022-09-27 209
ЕБС-ийн 5-9-р ангийн нийт 42 сурагчдад Хог хаягдалын байгальд нөлөөлөх нөлөө, түүний үр дагавар сэдвээр Түүх,нийгмийн ухааны багш Н.Амарсайхан сургалт хийв.

Улаанзагалмайн нийгэмлэгээс хүнсний болон бусад дэмжлэг үзүүлэв.

2022-09-27 194
Сумын төвийн хог машины 2 ажилтанд сумын Улаанзагалмайн нийгэмлэгээс хүнсний болон бусад дэмжлэг үзүүлэв.

Гэмт хэргийн таслах зогсоон иргэнг шагнаж урамшуулав.

2022-09-27 171
Орон байрны хулгайч нарыг илрүүлж гэмт хэргийг таслан зогсоосон иргэн Э.Баттулгад 100.000 төгрөгний урамшуулалыг зөвлөлөөс олгов.

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт хийлээ.

2022-09-27 192
Багийн иргэдийн нийтийн хуралд Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалтыг Эрүүл мэндийн эрхлэгч Б.Мягмарсүрэн нийт 50 иргэнд мэдээлэл хийж, эрүүл мэндийн урьдчиланс эргийлэх үзлэг шинжилгээнд хамруулав.

Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр, хоолын газарт хяналт шалгалт хийв.

2022-09-27 227
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс ажлын хэсэг гарч Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр, хоолын газарт хяналт шалгалт хийв.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр малын хулгайлах гэмт хэрэг их гардаг бүсийн нийт 7 айл өрхөд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тараав.

2022-09-27 340
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс 2022 оны 09 сарын 20-ны өдөр Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр малын хулгайлах гэмт хэрэг их гардаг бүсийн нийт 7 айл өрхөд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж уг гэмт хэргээс уьдчилан сэргийлэх яриа таниулгыг хийж ажиллав.

Сумын ИТХ-ын ээлжит нэгдүгээр хуралдаан хуралдав.

2022-09-27 349
2022 оны 01 сарын 14-ний өдөр ээлжит нэгдүгээр хуралдааныг 71.4 хувийн ирцтэй хуралдаж нийт 8 асуудлыг хэлэлцэж 7 тогтоол гаргав. 1.Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц орон тоо батлах тухай 2.Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл байгуулах тухай 3.Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө 4.Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх хороодын 2022 оны төлөвлөгөө 5.Бэлчээр хамгаалах сангийн журмын төсөл 6. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын 2022 оны төлөвлөгөө 7. Шагналд уламжлах тухай 8.Бусад

Багийн иргэдийн нийтийн хурлууд хуралдлаа .

2022-09-27 328
Багийн иргэдийн нийтийн хурал :Өндөрширээт сумын Баянтуул баг , Хайрхан баг , Уянга баг , Сант багийн иргэдийн нийтийн хурал 2022.01.03-01.10-ны өдрүүдэд сумын төв болон багийн төв дээр дундаж ирц 83 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд : 1.Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан даргалагчийг сонгох тухай 2. Багийн Засаг даргын ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 3. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөл сонгох тухай 4. Тооллогын комисс байгуулах тухай 5. Багийн Засаг дарга сонгох тухай 6. Бусад асуудлын хүрээнд бэлчээр хамгаалах сан байгуулах тухай журмын төсөлд санал авч ИТХ-аас хуулийн шинэчлэлийн талаар сургалт хийж , сумын Засаг дарга болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийв. Баянтуул багийн иргэдийн нийтийн хурал 2022 оны 01 сарын 07-ны өдөр 86.6 % ирцтэй хуралдаж Багийн Засаг дарга Б.Лхагвасугар сонгогдов. Хуралдааны даргаар Н.Бямба-Эрдэнэ 66.3 хувийн санал авч хуралдааныг удирдав. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлд Н.Бямба-Эрдэнэ , Б.Лхагвасугар, Д.Аваргабаяр,Б.Амаржаргал,Н.Цэрэнлхүндэв, Д.Гантөмөр, Д.Наранхүү нар сонгогдов . Хайрхан багийн иргэдийн нийтийн хурал 2022 оны 01 сарын 03-ны өдөр 67 % ирцтэй хуралдаж М.Пүрэвдорж 65.3 хувийн саналаар Багийн засаг даргаар сонгогдов. Хуралдааны даргаар Ж.Мөнхжаргал 62.3 хувийн санал авч хуралдааныг удирдав. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлд М.Пүрэвдорж, Ж.Мөнхжаргал, Б.Ганбаатар, Б.Болдзориг,,С.Оюунчимэг, Б.Баясгалан,Б.Баасан-Эрдэнэ нар сонгогдов . Уянга багийн иргэдийн нийтийн хурал 2022 оны 01сарын05–ны өдөр 77% ирцтэй хуралдаж Б.Гунгаазаан 91,04 хувийн саналаар Багийн засаг даргаар сонгогдов. Хуралдааны даргаар Д.Өлзийбаяр олонхийн санал авч хуралдааныг удирдав. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлд Д.Өлзийбаяр, Б.Гунгаазаан, М.Бүрэнзэвсэг, Н.Тэгшжаргал,Б.Бямбагарам, Д.Мядагмаа, С.Үүлэнсолонго нар сонгогдов. Сант багийн иргэдийн нийтийн хурал 2022 оны 01 сарын 10-ны өдөр 85 % ирцтэй хуралдаж Б.Энхсайхан, 50.6 хувийн саналаар Багийн засаг даргаар сонгогдов. Хуралдааны даргаар Б.Бадрахгэрэл олонхийн санал авч хуралдааныг удирдав. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлд Б.Энхсайхан, Б.Бадрахгэрэл,Г.Галсайхан,Ч.Болормаа, Э. Лхагвасүрэн нар сонгогдов.

ЦАСНЫ БАЯР-2022 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАН ЯВУУЛЛАА.

2022-09-27 342
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан 30 жилийн ойг тохиолдуулан сумын ИТХ, ГХУСАЗЗ хамтран төрийн албан хаагч иргэдийн дунд “Цасны баяр” арга хэмжээг 2022 оны 01 сарын 12-ны өдөр зохион байгуулан явууллаа . Уг арга хэмжээний үеэр 4-н төрлийн тэмцээнийг нийт 6 багийн дунд зохион явуулснаас Тэргүүн байрыг ЕББД сургуулийн I-р баг Дэд байрыг ЕББД сургуулийн II-рбаг Гутгаар байрыг Сантын IV-р баг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв.

2022-09-27 205
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл 2022 оны 03 сарын 29-ний өдөр хуралдаж. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. 1.Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, дэд зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай 2.Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөний төслийн тухай 3. Сумын хэмжээнд 2021 онд гарсан гэмт хэрэг , түүний шалтгаан нөхцөл цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ 4. Дэд зөвлөлүүдийн ажил дүгнэх шалгуур үзүүлэлт батлах тухай

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%