ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Фото мэдээ


нийт 142

Хуулиа дээдэлье бүсийн тэмцээнд оролцлоо.

2024-12-11 23
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Төв аймгийн зөвлөлөөс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үеийнхэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзэл санааг төлөвшүүлэх, ЕБС-ийн сурагчдад хуулийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Лүн суманд зохион байгуулж 7 сумын 35 сурагчид "Хуулиа дээдэлье" тэмцээнд оролцож манай сурагчид амжилттай оролцож 3 дугаар байр эзлэв.

Шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид сургалтад хамрагдлаа.

2024-12-11 15
МНУХ-оос 2024-11.21-ний өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан төлөөлөгчдиййн үүрэг хариуцлага , хууль эрхзүйн ойлголт, манлайлал сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 14 төлөөлөгч хамрагдав.

Хуулиа дээдэлье тэмцээний 1-р шатыг зохион байгууллаа

2024-12-11 19
Сумын ГХУСАЗЗ-өөс Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах, ➢ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сэтгэц зан үйлд нөлөөлөх хорт бодис, электрон тамхи, утаат тамхины хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллийг түгээх зорилгоор "Хуулиа дээдэлье" тэмцээн 2024.11.14-ний өдөр зохион байгуулагдав. 📌Дээрх зорилгын хүрээнд: ➢ Эрүүл мэндийн төвийн дарга С.Гантулга- Электрон тамхины хор уршиг ➢ ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн А.Намжимцэцэг- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тус тус сургалт зохион байгуулав. 📌Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан "Хуулиа дээдэлье" тэмцээнд: Д.Ганцэцэг багштай 11а анги Б.Эрдэнэхатан багштай 10а анги Ц.Мөнхбат багштай 9а анги Б.Уранцацрал багштай 8а анги Н.Амарсайхан багштай 7а анги нийт 5 анги оролцсоноос 1-3 байр эзлүүлэв. Үүнд: 🥇1-р байр Б.Уранцацрал багштай 8а анги 🥈2-р байр Ц.Мөнхбат багштай 9а анги 🥉3-р байр Н.Амарсайхан багштай 7а анги тус тус байр эзэллээ. Идэвхтэй оролцсон нийт хүүхдүүддээ баярлалаа.

Зөв хандлага эерэг нөлөө аяны хүрээнд Шинээр сонгогдсон ИТХ-ын нийт 8 төлөөлөгчид Авлига ,ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах мэдэгдэлийг гаргаж ажиллалаа.

2024-12-11 16
2024.11.12-ны өдөр Зөв хандлага эерэг нөлөө аяны хүрээнд Шинээр сонгогдсон ИТХ-ын нийт 8 төлөөлөгч нар Авлига ,ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах мэдэгдэлийг гаргаж ажиллалаа. Мөн Хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах цахим системийн талаарх сургалтыг зохион байгууллаа

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаанаар 2024 оны 09 сарын 06-ны өдөр 57.1 хувийн ирцтэй хуралдав.

2024-12-11 17
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаанаар 2024 оны 09 сарын 06-ны өдөр 57.1 хувийн ирцтэй хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж төлөөлөгчөөс гарсан нийт 4 асуудлаар тэмдэглэлээр сумын Засаг даргад үүрэг чиглэл өгч ажиллав. 1.Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай 2. Сумын засаг даргын 2020 - 2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай 3. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилт 4.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 2024 оны ажлын хэрэгжилт 5.Залуучуудын манлайлал гэр бүлийг дэмжих урианы жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт 6.Хоршоо хөгжүүлэх сангийн 2024 онд хийсэн ажил,хяналт шалгалтын тухай

ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-12-11 14
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын "Сумын аварга" шалгаруулах тэмцээн 2024.11.27-ны өдөр зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй төрөлд нийт 7 тамирчин оролцсоноос: 1-р байр Ж.Болд 2-р байр Н.Амарсайхан Эмэгтэй төрөлд 2 тамирчин оролцсоноос: 1-р байр Б.Долгор 2-р байр Д.Оюунхорол нар тус тус шалгарлаа. Тэмцээнд түрүүлсэн эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин нь "Аймгийн аварга" шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхтэй болж байна

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтад оролцов.

2024-12-11 18
Авлигатай тэмцэх газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Авлигатай тэмцэх газрын танилцуулга мэдээлэл хүргэх, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор сургалт, арга хэмжээг зохион байгуулж байна. Сургалтад ИТХ-ын ажлын алба, ИТХ-ын төлөөлөгчид оролцож байна.2024.12.03

"Хамтдаа хамгаалъя” сэдэвт 14 хоногийн аяны хүрээнд ‘’Туулын охид’’ өдөрлөг зохион байгуулав.

2024-11-11 36
“Хамтдаа хамгаалъя” сэдэвт 14 хоногийн аяны хүрээнд ‘’Туулын охид’’ өдөрлөг сумын ГХУСАЗ-тэй хамтран өдөрлөгт оролцсон охидын дунд баг бүрдүүлж Бид гэр бүлээсээ үүнийг хүсэж байна тэмцээнийг амжилттай зохион явууллаа. Өдөрлөгт охидод тулгардаг сэтгэл зүйн асуудал мөн шилжилтийн насны онцлог охидын эрүүл мэнд зэрэг сургалт мөн гэр бүлд тулгамдаж буй асуудлууд , гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг талаар зөвлөмж сургалтуудыг зохион явууллаа. Тэмцээнд: Шуламнууд баг 1-р байр, Инээд баг 2-р байр, Аз жаргал баг 3-р барыг тус тус эзэллээ Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн Гэрэлт ирээдүй сэтгэл судлалын хүрээлэнгийн гүйцтгэх захирал эерэг заслын завлөх Э.Ану-Үжин Эрүүл мэндийн төвийн дарга С.Ган-тулга эмчдээ маш их баярлалаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр хамгийн олон сонгогчдын санал авсан нэр дэвшигч нар 2024 оны 10-р сарын 25-ны өдөр сонгуулийн дүнг үндэслэн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа

2024-11-11 30
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр хамгийн олон сонгогчдын санал авсан нэр дэвшигч нар 2024 оны 10-р сарын 25-ны өдөр сонгуулийн дүнг үндэслэн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа. ИТХ-ыг хамгийн ахмад төлөөлөгч Ц.Сампилноров дарга удирдав. ИТХ-Д МАН-аас 13, АН-аас 1 төлөөлөгч тус тус сонгогдон ажиллаж байна. 1.ИТХ- ын даргад Б.Гунгаазаан 9 төлөөлөгчийн буюу 64.2 хувийн санал авч сонгогдлоо. 2. Сумын Засаг даргаар Д.Сумъяасугарыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлж уламжлав. 3.ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдөд үнэмлэх, тэмдэг гардуулав.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн өдөр зохион байгуулагдав.

2024-11-11 37
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн өдрийн хүрээнд зохион байгуулагдсан "Нөхөрсөг-2024" спортын тэмцээн 2024.11.08-ний өдөр зохион байгуулагдав.Тус тэмцээнд нийт 8 баг өрсөлдөж,гар бөмбөгийн төрөлд: 🥇С. Батзаяа ахлагчтай баг 1-р байр алтан медаль , 330.000 төгрөг 🥈Н.Цэвээндорж ахлагчтай баг 2-р байр мөнгөн медаль ,260.000 төгрөг 🥉Х.Лхагвадорж ахлагчтай баг 3-р байр хүрэл медаль, 190.000 төгрөг - Хөгжөөнт буухианы төрөлд: 🥇Б.Оргил ахлагчтай баг 1-р байр, 80000 төгрөг 🥈С.Батзаяа ахлагчтай баг 2-р байр 60000 төгрөг 🥉Э.Эрхэмбаяр ахлагчтай баг 3-р байр 40000 төгрөгөөр шагнаж

Анхдугаар хуралдаан 2024 оны 10 сарын 25-ний өдрийн “Баасан гаригт” 11 -00 цагаас хуралдана.

2024-10-15 139
2. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 2.1 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуулийн үр үнгээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 2.2 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хурлын хуралдааны дэг” батлах тухай 3.Зохион байгуулалтын асуудал: 3.1 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 3.2 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг сонгох тухай 3.3 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод байгуулж, дарга нарыг сонгох тухай 3.4 Сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай

Хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж ажиллав.

2024-06-05 89
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүргийн хүрээнд улс, аймаг болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд сумын ИТХ-ын даргын 2024.05.29-ний өдрийн А/05 дугаар захирамжаар Аймгийн 2024 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Соёлын төвийн барилгын их засвар төсөвт өртөг 300.000.0 мян.төгрөг,Японы өвсний үндэс хөтөлбөрөөр хэрэгжиж ЕБС-ийн барилгын их засвар төсөвт өртөг -817.000.0 мян.төгрөг, Аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Байшинтын 5,6-р хороонд магистрал шугам татах төсөвт өртөг –207.000.0 мян төгрөгний ажлуудад хяналт тавих ажил . Хяналтын ажлын хэсэгт ИТХ-ын дарга Ц.Сампилноров ,ИТХ-ын төлөөлөгч Б.Баасанбат ,Эрчим хүчний салбарын төлөөлөл Ё.Бат-Өлзий нар ЕБС-ийн их засварын бригадын ахлагч Оргилболд, Соёлын төвийн барилгын их засвар Асхан ххк-ний төлөөлөл ,Байшинтын 5,6-р хороонд магистрал шугам татах –Мөнх- чандмань элч ххк-ний захирал Баярмагнай нарыг байлцуулан 05 сарын 31-ний өдөр хяналт тавьж ажиллав. ЕБС-ийн их засвар шаврын ажил 30 хувьтай явагдаж байв,Соёлын төвийн их засвар хөөсөн фасадны ажил дууссан,байшинтын 5-6-р хороонд магистрал шугам тавих ажил 25 хувийн явцтай зураг төсвийн дагуу явагдаж байв. Ажлын хэсгээс зарим асуудлын талаар холбогдох саналаа гаргаж сумын Засаг даргад хүргүүлж ажиллав.

Хайрхан II-р багийн иргэдийн нийтийн хурал 2024.05.21-ны өдөр хуралдав.

2024-05-30 120
Хайрхан II-р багийн иргэдийн нийтийн хурал хуралдав. 2024.05.21-ны өдөр ХАЙРХАН 2-Р БАГИЙН иргэдийн нийтийн хуралд нийт 52 иргэн оролцов. Хуралдааны даргаар Б.Баясгалан улирлуулан сонгож Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. 1. Багийн иргэдийн нийтийн хуралдааны даргалагч сонгох тухай –Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн талаар танилцуулах 2. Хуралдааны даргалагч сонгох тухай 3.Багийн засаг даргын 2024 оны ажлын явцын тайланд дүгнэлт өгөх тухай 4.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийгдэх төсөл арга хэмжээний эрэмбэлсэн жагсаалт батлах тухай МЭДЭЭЛЭЛ: 1. Сумын түүхт 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийх Засаг даргын орлогч Б.Баярмаа 2. Шинэ хоршоо хөдөлгөөний талаар ” мэдээлэл хийх ХАА тасгийн мэргэжилтэн Б.Хэнмэдэх, сургагч багш нар, Төрийн банкны эрхлэгч Д.Гэрэлчулуун, УБМ Б.Долгор 3. Мал эмнэлгийн үйлчилгээний талаар: МЭТ-ийн улсын байцаагч У.Дэнсмаа

Баянтуул I-р багийн иргэдийн нийтийн хурал 2024.05.28-ны өдөр хуралдав

2024-05-30 137
Баянтуул I-р багийн иргэдийн нийтийн хурал хуралдав 2024.05.28-ны өдөр УЯНГА-III-Р багийн иргэдийн нийтийн хуралд нийт 70 иргэн оролцов. Хуралдааны даргаар Г.Цэндмааг улирлуулан сонгож, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. 1. Багийн иргэдийн нийтийн хуралдааны даргалагч сонгох тухай –Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар танилцуулах- ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг 2. Хуралдааны даргалагч сонгох тухай 3.Багийн засаг даргын 2024 оны ажлын явцын тайланд дүгнэлт өгөх тухай 4.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийгдэх төсөл арга хэмжээний эрэмбэлсэн жагсаалт батлах тухай МЭДЭЭЛЭЛ: 1.Сумын түүхт 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийх Засаг дарга А.Даваа-Очир 2.Шинэ хоршоо хөдөлгөөний талаар ” мэдээлэл хийх ХАА тасгийн мэргэжилтэн Б.Хэнмэдэх, сургагч багш нар, Төрийн банкны эрхлэгч Д.Гэрэлчулуун, УБМ Б.Долгор 3.Мал эмнэлгийн үйлчилгээний талаар:-МЭТ-ийн улсын байцаагч У.Дэнсмаа 4. Татварын өр барагдуулалт –Татварын улсын байцаагч Б.Алимаа 5.Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын тухай -Нийгмийн даатгалын улсын байцаагч С.Уранаа

Уянга III-р багийн иргэдийн нийтийн хурал 2024.05.22-нд хуралдав.

2024-05-30 144
Уянга III-р багийн иргэдийн нийтийн хурал хуралдав. 2024.05.22-ны өдөр УЯНГА-III-Р багийн иргэдийн нийтийн хуралд нийт 65 иргэн оролцов. Хуралдааны даргаар С.Үүлэн-солонго улирлуулан сонгогдов, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. 1. Багийн иргэдийн нийтийн хуралдааны даргалагч сонгох тухай –Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар танилцуулах- ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг 2. Хуралдааны даргалагч сонгох тухай 3.Багийн засаг даргын 2024 оны ажлын явцын тайланд дүгнэлт өгөх тухай 4.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийгдэх төсөл арга хэмжээний эрэмбэлсэн жагсаалт батлах тухай 5. Бусад – Хуц ухна маллах иргэний тухай -Газар тариалангийн талаар МЭДЭЭЛЭЛ: 1.Сумын түүхт 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийх Засаг дарга А.Даваа-Очир 2.”Шинэ хоршоо хөдөлгөөний талаар ” мэдээлэл хийх ХАА тасгийн мэргэжилтэн Б.Хэнмэдэх, сургагч багш нар 3.Мал эмнэлгийн үйлчилгээний талаар:-МЭТ-ийн улсын байцаагч У.Дэнсмаа 4. Татварын өр барагдуулалт –Татварын улсын байцаагч Б.Алимаа 5. Газрын нөхөн бүрдүүлэлт – Газрын даамал Г.Жавзандулам

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаан 2024 оны 05 сарын 27-ны өдөр 76.1 хувийн ирцтэй хуралдав.

2024-05-30 136
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаан 2024 оны 05 сарын 27-ний өдөр 76.1 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр төвийг зарлах тухай 2. 2023 төсвийн гүйцэтгэл батламжлах тухай 3. Эрүүл төв аймаг хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт 4.Сумын эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд арга хэмжээний 2023 оны хэрэгжилт 5. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай 6. Мобиком компанид газар эзэмшүүлэх тухай .7 Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хоршоо бүрт 5 га газар эзэмшүүлэх байршлыг тодорхойлох тухай.
khural.mn

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдүгээр сарын мэдээ

2024-04-22 126
Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг даргын орлогч асан Д.Нацагдорж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга асан Х.Батаа, сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан Д.Нарантуяа нарыг хүндэтгэн хүлээн авч төрийн үйл ажиллагааны залгамж холбоо, үнэ цэнийн талаар ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлага төсвийн 5 байгууллагын 56н албан хаагчид оролцлоо. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг даргын орлогч асан Д.Нацагдорж Шинэ үндсэн хууль болон Үндсэн хуулийн түүхэн товчоон 1924, 1940, 1960, 1992 оны хуулиудын онцлог, хууль баталсан түүхэн үйл явдлуудын талаар сургалт орлоо. Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жил, шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой, “Монгол улсын “Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан төсвийн 5 байгууллагын албан хаагчид, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд, Сант 4 дүгээр багийн иргэд, ахмадуудын дунд Үндсэн хууль болон Монголын нууц товчоо, танин мэдэхүйн асуултаар хөгжөөнт “АХА” тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд тэргүүн байранд Ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Ц.Мөнхбат, дэд байранд Сант 4 дүгээр багийн ахмад настан Д.Чанцалдулам нар орлоо. “Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Үндсэн хуулийн боловсрол олгох, Монголын өв соёлын гайхамшгийг сурталчлан таниулах зорилгоор “Дөрвөн бэрх” тэмцээнийг төрийн болон төрийн бус байгууллагууд, төвийн багийн иргэд, ахмадуудын дунд зохион байгууллаа. 2. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Эрүү мэндийн төвтэй хамтран Цасны баяр-2024 бүх нийтийн арга хэмжээг 01.19-ний өдөр ЕБС-ийн биеийн тамирын гадаа талбайд зохион байгуулав. Тэмцээнд : ЗДТГ, ЭМТ, ЕБС, Соёлын төв,Халаалтын төв нийт 5 байгууллага оролцож 1-р байрыг ЗДТГ, 2-р байрыг ЭМТ, 3-р байрыг Соёлын төвийн хамт олон эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. 3.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод хяналтыг хэрэгжүүлж холбогдох мэдээллийн Аймгийн аудитын газарт хүргэв.
khural.mn

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар сарын мэдээ

2024-04-22 118
2-р сарын мэдээ 1.Сумын ИТХ-ын Ээлжит VII-р хуралдаан 2024.02.28-ны өдөр 57 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж нийт 2 тогтоол гаргав. 1. Сонгуулийн хэсэг, нутаг дэвсгэрийг зарлах тухай 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө 3. Сумын онцгой комиссоос зохион байгуулж байгаа зудын эсрэг сумаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар сумын Засаг даргын мэдээлэл зэрэг асуудлыг авч хэлэлцлээ. 2.Хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгийг нийт 24 мэдүүлэг гаргагч нараас хүлээн авч тайланг дээд шатны байгууллагад хүргүүлэв. 3. Khural.mn/cpanel -д 2012-2022 оны 617 Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол оруулав. 4. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах тухай №1- мөрдөгчийн мэдэгдэл, Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах тухай №22 – Прокрорын мэдэгдэлийн хариуг хүргүүлэв.
khural.mn

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дөрөвдүгээр сарын мэдээ

2024-04-22 113
4-р сарын мэдээ 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаан 2024.04.12-ны өдөр 90 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн нийт 8 тогтоол гаргаж 2 асуудалд тэмдэглэлээр үүрэг чиглэл өгч, 1 асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулав. 1.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт 2.Сонгуулийн зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай 3.Сумын сонгуулийн хороо байгуулах тухай санал хүргүүлэх тухай 4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо тогтоох тухай 5.Жендерийн эрх тэгш байдлыг хангах 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт 6.Сумын төвийн хаягжуулалтын тухай 7.Газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилт /ИТХ-ын 2023.12.19-ний өдрийн 13 дугаар тогтоол/ 8. Сумын түүхт 100 жилийн ойн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц 9.Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж жимсний 10 га газрын байршлыг өөрчлөх тухай-хойшлуулав. 10. Сумын 2024 оны төсөв баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай 11.Малын тоо толгойн албан татварын хэмжээг өөрчлөн тогтоох тухай-2024 онд 5 төрөлд тоо толгойн татварыг 0 байхаар тогтоож Хууль зүйн яаманд хүргүүлж ажиллахаар шийдвэрлэв. 2.2024.04.17-ны өдөр Сантын IV-р багийн иргэдийн нийтийн хурал 87.3 хувийн ирцтэй хуралдав. Хуралдаанаар дараах хэлэлцэх асуудлыг хэлэлцэв. 1.Багийн Засаг даргын 2023 оны ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 2. Багийн Засаг даргын 2024 оны ажлын төлөвлөгөө 3. Сумын түүхт 100-н жилийн ойг угтсан 50 н бүтээлч ажлын хүрээнд /Хоггүй цэвэр цэмцгэр өнгө үзэмжтэй орчин бүрдүүлэх уриан дор нэгдэцгээж иргэдийн санал бодлыг сонсох. 4. Сумын ИТХ-ын 2023.12.19-ний өдрийн хурлаар батлагдсан Сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж хийх ажлын төлөвлөгөө, 100 жилийн ойтой холбоотой тогтоол шийдвэрийг Засаг дарга А.Даваа-Очир таницуулав. 5.Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын тухай хэсгийн төлөөлөгч Ш.Эрдэнэбаяр иргэдэд мэдээлэл хийв. 3.Малчдын чуулга уулзалт 2024.04.19-ний өдөр болж чуулганад нийт 310 малчин, мал бүхий иргэд оролцож энэ үеэр Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч А.Даваа-Очир сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2024 оны төсөв баталсан шийдвэрийг танилцуулав. 4. Сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Ажлын жилийн төлөвлөгөөнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн төвтэй хамтран сумын ЕБС-ын 9-12 ангийн 32 сурагчдад “Хорт зуршил ба бүх төрлийн тамхины хор нөлөөнөөс урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгууллаа. 5. Сумын ГХУСАЗЗ-ын цахим хуудас нээн 6 төрлийн 19 мэдээ мэдээллийг түгээлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%