ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хяналт сарын аяны хүрээнд Орон нутгийн өмчийн хадгалалт , хамгаалалтад 2023.04.20-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

2023-05-14

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хяналт сарын аяны хүрээнд Орон нутгийн өмчийн хадгалалт , хамгаалалтад  хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлж байна Хяналт шалгалтын зорилго Орон нутгийн өмчийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулах, өмчийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж,  сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өмчлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллахад  оршино.

            Хяналт шалгалтын бүрэлдэхүүн, албан тушаал, хугацаа:  ИТХ-ын дарга Ц.Сампилноров , ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг, ИТХ-ын төлөөлөгч А.Оюунцэцэг ,Р.Төмөрхуяг нар 2023 оны 04 дугаар сарын 20-ны  өдөр ажиллав.

            Шалгалтад хамрагдсан байгууллага, объектын нэр  : ЕБС-ийн хуучин дотуур байр, ЭМТ-ийн түрээсийн байр ,ЭМТ,ЗДТГ-ын  машин тоног төхөөрөмж, үл хөдлөх эд хөрөнгийг хамруулав.

 Шалгалтад хамрагдсан асуудал :

·       Орон нутгийн өмчийн хадгалалт , хамгаалалт / төрийн өмчийн байр , түрээсийн байрны  нөхцөл байдал /

·       Байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаа 

·       Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 онд гарсан  Хөрөнгө шийдвэрлэх тухай тогтоол шийдвэрийн хэрэгжилт

·       Засаг даргаас орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар зохиосон ажил , түүний үр дүн

Шалгалтад хамрагдсан объектын талаарх товч мэдээлэл :

            ЗДТГ-ын тээврийн хэрэгсэл – Ланд 80,  МЭТ-ийн фургон, Хог ачих машин, Микро, Альфард , Ланд -200 , 35 морины хүчин чадалтай   трактор, Олон үйлдэлт трактор багийн засаг дарга нарын 4 мотоцикль .Эрүүл мэндийн төвийн 3 ширхэг фургон .

Тоног төрөөрөмж:Тика төслийн ХАА тоног төхөөрөмж,  2023 онд хүлээлгэн өгсөн ХАА-н тоног төхөөрөмж

Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал:

             Шалгалтын удирдамжийн дагуу : ЗДТГ-ын жолооч Г.Энхтайван,ЭМТ-ийн жолооч Э.Анхбаяр, ЗДТГ-ын  нярав Х.Оюунчулуун нарыг байлцуулан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал

1.     Засаг даргын тамгын газрын жолоочийн ажлын  байрны  тодорхойлолтод заасны  дагуу ЗДТГ-ын зарим тээврийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгөөгүй.

2.     Хувь хүнд түрээсэлж байгаа тээврийн хэрэгслийг  буруутай этгээдээр төлүүлж хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх

3.     Хог ачих машин, ухдаг тракторын  бичиг  баримт байхгүй

4.     Бүрэн бус тээврийн хэрэгслийг  замын хөдөлгөөнд оролцуулж байна.  / Хог ачих  машин /

5.     ЭМТ-ийн түрээсийн байрны хувьд Орон нутгийн өмчийн түрээсийн байруудыг түрээслэгч нар  төрийн байрыг  гамтай ашиглахгүй өөрийн сэтгэлээр хандахгүй гадна, дотор цэвэрлэгээ хангалтгүй эвдэж сүйтгэж, төрийн байрын гадна талд хог хаягдлаа хураасан.

6.     ЗДТГ-ын буудлын хувьд      өрөө тасалгаандаа  буудалсан иргэдийн хогийг төвлөрүүлэн хураасан , нэг түрээслэгч олон өрөө ашиглаж байгаад түрээслэгч талаас хяналт тавьж түрээсийн орлогын нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах.

 Авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа

зөвлөгөө өгсөн байдал

1.     Засаг даргын тамгын газрын жолоочийн ажлын  байрны  тодорхойлолтод заасны  дагуу ЗДТГ-ын өмчид байгаа тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч хяналт тавьж ажиллах .

2.     ЗДТГ-ын тээврийн хэрэгслийг ЗТТГ-ын гражид паркжуулж, ЗДТГ-ын даргын зөвшөөрлөөр  ажил гүйцэтгэж, эд хөрөнгийн хариуцлагыг хүлээж байх.

3.     Төрийн өмчийн эд хөрөнгийн  хадгалалт, хамгаалалтыг сайжруулж дотоод хяналтыг улирал бүр зохион байгуулж ажиллах.

4.     Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийг бүртгэн авч хадгалж , түүний нэр төрөл чанар бүрдлийн хувьд бүрэн бүтэн байлгах ,эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр олгож байхыг эд хариуцагч нар даалгах, ажлыг эрчимжүүлэх

5.     Эрүүл мэндийн төвийн түрээсийн байрны  зориулалтын өөрчилж хадгалалт ,хамгаалалтыг сайжруулж  сумын зочид буудал болгох  санал,төслийг боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж шийдвэрлүүлэх

6.      Түрээсийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж  түрээсийн орлогыг нэмэгдүүлж ажиллахад талаар ажил зохион байгуулах

Дүгнэлт

      Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67,68 дугаар зүйлийг  хэрэгжүүлээгүй,   тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж , ЗДТГ-ын жолоочид техник хэрэгслийг хүлээлгэн өгч,  ашиглалтын бүртгэл хөтөлж,хяналт тавьж ажиллах , хогны машины бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах,  ЗДТГ-ын тээврийн  хэрэгслийг паркжуулах , Түрээсийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж  түрээсийн орлогыг нэмэгдүүлж ажиллахад талаар ажил зохион байгуулах, Эрүүл мэндийн төвийн түрээсийн байрны  зориулалтын өөрчилж хадгалалт ,хамгаалалтыг сайжруулж  сумын зочид буудал болгох  санал,төслийг боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж шийдвэрлүүлэх чиглэлийг үүгээр хүргүүлж  байна.

      Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж , давтан гаргахгүй байх талаар анхааран тодорхой ажил зохион байгуулж, ажлын хэсгийн дүгнэлтийн хариуг   2023 оны 05 сарын 15-ний дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлэх.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%