ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тавдугаар сарын мэдээ

2024-06-16

5-р сарын мэдээ

 

            1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаан 2024.05.27-ны өдөр 76.1 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн нийт 6 тогтоол гаргаж  1 асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулав. 1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр төвийг зарлах тухай 2. 2023 төсвийн гүйцэтгэл батламжлах тухай 3. Эрүүл төв аймаг хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт 4.Сумын эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд арга хэмжээний 2023 оны хэрэгжилт 5. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай 6. Мобиком компанид газар эзэмшүүлэх тухай .7 Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хоршоо бүрт 5 га газар эзэмшүүлэх байршлыг тодорхойлох тухай асуудлыг хэлэлцлээ.

            2.2024.05.21-28-ны өдрүүдэд  Хайрхан,Уянга, Баянтуул багийн иргэдийн нийтийн хурал хуралдав.          

            3. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүргийн хүрээнд улс, аймаг болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд сумын ИТХ-ын даргын 2024.05.29-ний өдрийн А/05 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан хөрөнгө оруулалт хөтөлбөр төслөөр хэрэгжиж байгаа ажлуудад хяналт тавьж ажиллав.

            4. Олон улсын хүмүүнлэгийн өдөр 05 сарын 08-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Сумын ЭМТ-ийн сувилагч нарт баяр хүргэн гарын бэлэг гардуулан богино хэмжээний видео бэлтгэсэн. Мөн Р.Төмөрхуягийн гэр бүлд “Хүмүүнлэг үйлстэн” өргөмжлөл гардуулав.

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%