ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ФОТО МЭДЭЭ


нийт 84

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-15 238
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2023 оны нэгдсэн арга хэмжээг Ханбогд суманд 05 дугаар сарын 10-12 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний хүрээнд Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт дотоод аудитын алба, Орон нутгийн өмчийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэдээллийг сонсож, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж буй Нутгийн_өөрөө_удирдах_байгууллагын_институцийн_чадавхыг_бэхжүүлэх_нь” төслөөс ИТХ-ын ажлын албыг чадавхжуулах, төсвийн ил тод байдал нийгмийн эгэх хариуцлага, бэлчээрийн тогтвортой менежмент, бэлчээрийн менежментэд малын тоо толгойн албан татварын нөлөө гэх зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. сумын ИТХ-ын ажлын албаны бүрэлдэхүүн Оюу толгой уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт, Ханбогд сумын ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаа, тус сумын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа.

"Тэр бум мод" үндэсний хөдөлгөөн

2023-05-05 312
Булган сум "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2350 мод тарьж хаврын "Бүх нийтээр мод тарих" ажлыг 5 сарын 4 ны өдөр сумын урд талбайд хийж гүйцэтгэлээ. Уг үйл ажиллагаанд 400 орчим иргэн, 6 байгууллага оролцсон байна.

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан 3 дугаар сард боллоо

2023-03-28 269
Сумын ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 80,9 хувийн ирцтэй хуралдаж 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд Баянзаг нэвтрэх цэгийн хураамж тогтоох тухай, сумын 9 алдартан шалгаруулах журам шинэлэн батлах, ИТХ-ын төлөөлөгчдийн үнэмлэх албан бичгийн хэвэлмэл хуудас ашиглах журам, ЕБС-ийн 70 жилийн ой тэмдэглэх, Зөвлөл, ажлын хэгийг шинэчлэн байгуулах зэрэг асуудал байлаа.

“НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт

2023-02-07 311
Өмнөговь аймгийн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдлаа. Тус сургалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч эмэгтэйчүүдэд шаардлагатай манлайллын ур чадварууд, шийдвэр гаргалтад үр дүнтэй оролцож нөлөөлөх, иргэд олон нийттэй ажиллах, тэдний дуу хоолойг илэрхийлэх арга зүй, Төлөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөх, ур чадварт суралцуулах зорилготой юм.

Багуудын нэгдсэн өдөрлөг-2023

2023-01-27 331
Багуудийн нэгдсэн хурал : Аймаг, орон нутгийн удирдлагын мэдээлэл Багалв орчин аялал жуулчлалын газар /ойн анги/ Хүнс хөдөө аж ахуйн газар Сум орон нутгийн удирдлагын мэдээлэл Нийгмийн даатгалын байцаагч Багуудын дарга нар мэдээ мэдээлэл хийж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүллээ. малчдын дунд гар бөмбөг, дууны тэмцээн зохион байгууллаа.

Сумын ИТХ-ынээлжит аравдугаар хуралдаан боллоо

2022-12-20 324
Булган сумын ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болж 13 асуудлыг амжиллтай хэлэлцэн баталлаа.

ИТХ-ын ивээл дор "DINO" англи хэлний олимпиад боллоо

2022-12-08 324
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор уламжлал болгон зохион байгууллагддаг англи хэлний “DINO” олимпиад Ерөнхий боловсролын сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдын дунд англи дуу, шүлгийн уралдаан, 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд англи хэлийн олипиад, дууны уралдаан зохион байгууллаа.

ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт зохион байгууллагдлаа

2022-11-22 561
Монголын нутгийн удирдлагын холбоотой хамтран зохион байгуулсан , төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтанд оролцосон сумын ИТХ-ын төлөөлөгчид , ИТХ-ын ажлын албанд баярлалаа . Мөн бүхий талаараа дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлдэг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрлээ , мөн АИТХ- ажлын алба та бүхэндээ талархал илэрхийлье.

Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч нар хуралдлаа

2022-11-16 403
"Нутгийн удирдлага-30" эрдэм шинжилгээний хурал болон Төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдаанд нийслэл, 9-дүүрэг, 21-аймаг, 330-сумын иргэдийн төлөөлөгч нар оролцож байна.

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

2022-11-11 381
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ойн баяр болж өндөрлөлөө. Хүрэлцэн ирсэн үе үеийн дарга нар болон төлөөлөгч нартаа баярлалаа.

Бүтээн байгуулалт шинэ ургац

2022-11-04 466
“Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2022 онд Булган суманд баригдсан өвлийн хүлэмж анхны ургацаа хураан авахад бэлэн боллоо. Хөдөлмөрч иргэд маань хамтарч хоршоо нөхөрлөл болон ажиллаж цаашдаа арвин ургац авах болтугай. Булганчууд цаашдаа хүлэмжийн аж ахуйг улам өргөжүүлэн хөгжүүлж,жилийн дөрвөн улиралд тасралтгүй шинэ ургацаа хураан авч,ард иргэдээ хангах болно.

"Бид хөгжлийн ирээдүй" Булган сумын хүүхдийн анхдугаар чуулган

2022-11-04 469
Хүүхдийн амьдарч буй бүхий л орчинд хүүхдийн оролцоог тодорхойлох, хүүхдүүдийн санаа бодлыг нь сонсож тулгамдсан асуудлыг нь тодорхойлох,тэдэнд тулгамдсан асуудлыг бодлого шийдвэрт тусгах зорилгоор "Бид хөгжлийн ирээдүй" Булган сумын хүүхдийн анхдугаар чуулган 2022.11.01 ны өдөрБулган сумын ИТХ, ЗДТГ,ЕБС, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Өмнөговь аймгийн ГБХЗГазар, хамтран амжилттай зохион байгууллаа тус арга хэмжээнд 200 хүүхдийн үзэл бодлыг сонсон хэлэлцүүлэг өрнүүлж, манлайлагч сурагч авьяаслаг сурагч, мөн хүүхдэд ээлтэй багш зэргийг тодрууллаа. Энэ үеэр сумын эцэг эхийн төлөөлөл 30 иргэнд хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо, хүүхдийн насны онцлог сэдвээр сургалт хийгдлээ.

Өмнөговь аймаг баруун бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн-2022

2022-10-10 460
Баруун бүсийн төрийн албан хаагчдын уулзалт, зөвөлгөөн урлаг, спортын арга хэмжээнд ИТХ, ЗДТГазрын албан хаагчид амжилттай оролцож багаараа ”ТЭРГҮҮН” байр эзлэн ирлээ. Дараа жил баруун бүсийн төрийн албан хаагчдын уулзалт Булган суманд зохион байгуулагдахаар боллоо.

Төрийн үйлчилгээний "Явуулын Оффис" ажиллаа

2022-05-10 500
Төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэх “ЯВУУЛЫН ОФФИС “ Малчид, иргэд хөдөлмөрчид үйлчилж байна.

Монголын Улаан загалмайн хүмүүлэгийн өдөр "Хайрлая" аян зохион байгууллаа

2022-05-08 490
Хүмүүлэгийн өдрөөр ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын хамт олон "Хайрлая" аян зохион байгуулж 90 настай буурал болон эмзэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлсэн.

"Илүүдэл жингүй эртэч Монгол" аянд идэвхтэй хамрагдлаа

2022-05-05 487
"Илүүдэл жингүй эртэч Монгол" аяны хүрээнд албан хаагчид болон иргэд өглөөний 07:00 цагт цуглан дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй оролцлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%