Соёлын сэргэлт 2023- Номгон суманд
Соёлын сэргэлт- 2023” аяны үйл ажиллагааг Өмнөговь аймгийн Номгон суманд амжилттай зохион байгууллаа. ✅ Нээлтэд Номгон сумын ИТХ-ын дарга Б.Адъяабат, Өмнөговь аймгийн Соёл, урлагийн газар-ын дарга Т.Мөнгөнтуул, Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia музейн судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга, доктор Д.Мөнхтогоо, сан хөмрөгийн албаны дарга Э.Оюунтуяа, эрдэм шинжилгээний Ч.Баяндэлгэр, Номгон сумын Соёлын төвийн дарга Ц.Нарангэрэл нар оролцлоо. ✅ Соёл урлагийн их сургуулийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч доктор Б.Мөнхбадрал “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлын дархлаа" сэдвээр нийгмийн соён гэгээрлийн илтгэл тавьлаа. ✅ Номгон сумын соёлын биет бус өвлөн уламжлагчдын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэнд нийт 43 хүний 94 дэсийн 319 үзмэр, бүтээлийг үзэгч олонд сонирхууллаа. Үүнд: Иргэдэд хадгалагдаж буй үнэт ховор эдлэл болон иргэдийн гэр ахуйн уламжлалт тоног хэрэгсэл, морины эдлэл хэрэгсэл, цагаан идээ, хөлөгт болон уламжлалт тоглоом наадгайг дэлгэн үзүүлсэн юм. ✅ Номгон сум түүхт 100 жилийн ойгоо угтан 100 зодог шуудаг бүтээж байгаа бөгөөд тус сумын иргэд, хүүхэд багачууд урлаж байгаа нь онцлог байлаа. Мөн МУСТА жүжигчин Б.Билэгдэмбэрэл, дуучин З.Эрдэнэ-Очир нар болон Номгон сумын соёлын төвийн дэргэдэх “Борзонгийн чимэг” хамтлагийн бүжигчин сурагчид, ардын авьяастнууд сумын иргэдэд урлаг соёлын хөтөлбөр тоглолтоо өргөн барьлаа.