Номгон сумын Улаан загалмай Анхан шатны хороо нь 2021 оныхоо ажлыг дүгнэж, үйл ажиллагааныхаа тайланг аймгийн УЗДШХ-нд хүргүүлж хандив татвараа төвлөрүүлээд байна.
2021 онд Эмгэнбулаг багийн малчин Д.Баясалбадрах, Т.Уранбайгаль нарын гэр бүл, Хармагтай багийн малчин Б.Батсайхан, Х.Уртнасан нарын гэр бүл, Төхөм багийн малчинД.Уламбаяр, Л.Батбаатар нарын гэр бүл, Төхөм багийн малчин, ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэдалай, Ш.Гантуяа нар охин Цэнгүүжингийн хамтаар Хармагтай багийн малчин Ц.Түмэндэлгэр, Богт багийн малчин Т.Баатаржаргал нарын 11 хүн МУЗН-ийн Онцгой гишүүнээр элслээ.