ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын ээлжит хуралдааны тов зарлав

2019-12-03

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2019.12.02-ний 17.00 цагт 71,42 хувийн ирцтэй хуралдаж ИТХ-ын ээлжит 9-р хуралдаанаар хэлэлэх асуудал, илтгэгчийг баталж Хуралдаанаар хэлэлцэх асуудлын танилцуулга, тогтоол шийдвэрийн төсөл, холбогдох материалыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн ажлын албанд 2019 оны 12 дугаар сарын 09-ний дотор ирүүлэхийг Засаг даргад үүрэг болголоо.

1.1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн тухай. / Хурлын дарга Н.Буянхишиг/ 
1.2. Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай / Засаг дарга Ж.Баяр-Эрдэнэ / 
1.3. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт / Засаг дарга Ж.Баяр-Эрдэнэ/ 2020 оны үндсэн чиглэл /Засаг даргын орлогч Э.Тайванжаргал/ 
1.4. Сумын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах. /Сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч Ц.Энхтүвшин/
1.5. 2019 оны баталсан төсөвт өөрчлөлт оруулах /Сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч Ц.Энхтүвшин/
1.6. 2020 оны төсвийн тухай. /Сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч Ц.Энхтүвшин/
1.7. Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилт, газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөө батлах. / ГХБХБ хариуцсан мэргэжилтэн Б.Содбилэг/ 
1.8. 2020 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах. /ГХБХБ хариуцсан мэргэжилтэн Б.Содбилэг/

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%