"Ээжээ би тандаа хайртай" алдарт эхийн одонтой ээжүүдийг алдаршуулах
арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.Арга хэмжээний хүрээнд лекц
илтгэл, урлагийн тоглолт, дурсамж яриа, цай кофе, ээжүүдийг алдаршуулж
шагнал гардуулах, азтай ээж, гарын бэлэг, бусад сюрпризүүд багтсан
байна.
Бидний урилгыг хүлээн авч ирсэн бүх одонтой ээжүүд болон
Монголын гэр бүл судлалын төвийн тэргүүн Соёлын гавъяат зүтгэлтэн
Оюунчимэг, аймгийн ГБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Наранцэцэг, Монголын гэр бүлийн
сайн сайхны нийгэмлэг Байгаль, ээжүүдийн төлөөлөл өндөр настан Тогоо,
Дүгэр, Соёлын тэргүүний ажилтан дуучин Амарсайхан, Солонго нартаа, мөн
бидний арга хэмжээнд дэмжлэг үзүүлж ажилласан аймгийн ГБХЗГазар
Б.Эрдэнэцэцэг, Дрем говь жуулчны бааз Батзориг, Монгол говь жуулчны бааз
Ж.Эрдэнэчимэг, Говь тур жуулчны бааз Эрдэнэбат, Баянзаг жуулчны бааз
Мөнхбат, зохион байгуулалтыг өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн ИТХ, ЗДТГ-ын
хамт олон, хамтран ажилласан Соёлын төв, ЕБС, бусад бүх хүмүүстээ
талархал дэвшүүлж эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг
хүсье.