Сэлэнгэ, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн сумдын ИТХ-ын нарийн
бичгийн дарга нарт зориулсан "Нутгийн өөрийн удирдлага: Бодлого,
төлөвлөлт, зохион байгуулалт" сэдэвт богино хугацааны сургалт 2018 оны
5-р сарын 07-ноос 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус
сургалтаар төрийн албаны шинэчлэл, хөгжлийн бодлого төлөвлөлтийн үзэл
баримтлал төсвийн ил тод байдалд ИТХ-аас хэрэгжүүлэх хяналт, бодлогын
баримт бичгийн боловсруулалт, түүнд тавигдах шаардлага зэрэг сэдвүүдээр
Удирдлагын академийн эрдэмтэн багш нар лекц, ярилцлага хийлээ.