Булган сумын хувьд 2017 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр сумын нийт хүн ам 2122 тоологдсон нь өнгөрсөн оны тооноос 56 хүнээр өсөөд байна. Нийт хүн амын 31,1%-г 18 хүртэлх насны иргэд эзэлж байна. Үүнээс эрэгтэй - 369, эмэгтэй - 292, нийт - 661, хүн амын 10,9%-г 55 дээш насны иргэд эзэлж байна. Үүнээс эрэгтэй - 97, эмэгтэй - 135 нийт - 232, Нийт өрх - 727 үүнээс гэрт - 642, байшинд - 84 өрх, нийт малтай өрх - 463, малчин өрх - 352, мал бүхий - 111 өрх тоологдоод байна. Мал таван төрөл дээрээ өссөн бөгөөд үүнээс Дэн баг Тэмээ-2752, Адуу-2250, Үхэр-356, Хонь-17102, Ямаа-38149 Нийт-60609, Дал баг Тэмээ-2747, Адуу-1632, Үхэр-387, Хонь-20082, Ямаа-32207 Нийт-57055, Хавцгайт баг Тэмээ-147, Адуу-2650, Үхэр-1335, Хонь-20081, Ямаа-38482 Нийт-62695, 4 дүгээр баг Тэмээ-140, Адуу-250, Үхэр-444, Хонь-5110, Ямаа-8200 Нийт-14144, Сумын нийт дүн Тэмээ-5786, Адуу-6782, Үхэр-2522, Хонь-62375, Ямаа-117038 толгой Нийт-194503 толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 28666 толгойгоор өссөн байна. Сумын хэмжээнд мянгаас дээш малтай 44 өрх тоологдоод байна. Сумын хамгийн олон малтай өрхөөр Дал багийн малчин Ч.Одбаяр, Дэн багийн малчин Б.Булгантамир, Дал багийн малчин С.Бямбадорж, Дал багийн малчин Ц.Лхамсүрэн, Дэн багийн малчин С.Галсүх, Малын таван төрлөөр хамгийн олон малтай өрх Тэмээгээр Далбагийн малчин С.Бямбадорж, Адуугаар Дэн багийн малчин Б.Булгантамир, Үхрээр Хавцгайт багийн малчин С.Дэлгэр, Хониор Дал багийн малчин Ч.Одбаяр, Ямаагаар Дал багийн малчин Ч.Одбаяр нар тус тус хамгийн олон мал тоолуулсан байна.