2022-04-04
744
2022 ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АРХИДАН СОГТУУРСНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар хамтран “Архинд үгүй гэж хэлье” архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг “3өв хүн, зөв гэр бүл, зөв ирээдүй” гэсэн уриан дор 2022 онд аймгийн хэмжээнд зохион байгуулна.
Тус арга хэмжээг албан ёсоор нээж архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон архи согтууруулах ундааны хор нөлөөг иргэдэд олон нийтэд сурталчлан таниулах сургалт сурталчилгаа нөлөөллийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллах үүрэг чиглэлийг төрийн байгууллагуудын дарга нарт өгч, иргэн аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдэд уриаллаа.
Тус нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн төрийн байгууллагуудад архи хэтрүүлэн хэрэглэдэг архины хамаарал бүхий иргэдийг хуваарилан өгч халамжлан хүмүүжүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг даалгалаа.
Мөн аяны хүрээнд архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлэг, албадан болон сайн дурын эмчилгээ зэрэг олон талт арга хэмжээг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах юм.