ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Мэдээ

2020-11-18

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 2 дугаар Хурал 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ. Үүнд:
• Аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудал батлах тухай
• Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай
• Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын дэг, үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай
• Төрийн шагналд тодорхойлох тухай
• Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай
• Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталлаа.
Ковид 19, цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орох гарах хөдөлгөөн хязгаарласан тул хуралдаа ирэх боломжгүй Тэргүүлэгчид онлайн программаар холбогдон хуралдаа идэвхтэй оролцлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%