ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэх тухай

Огноо: 2020-02-08 Дугаар:01 Нээгдсэн:535

                                                     /2021 оны 02-р сарын 08-ны өдрийн Хуралдаанаар хэлэлцэж батлав/

 

 ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН  IV  ХУРАЛДААНЫ  ТОГТООЛ

         2021  оны 02 дугаар

          сарын 08-ны өдөр                                            Дугаар 01                                      Зуунмод  

 

Аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд

хөгжүүлэх  үндсэн чиглэлийн хэрэгжилтийг

дүгнэх тухай

 

         Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын өргөн мэдүүлсэн “Аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжлүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн тайлан, мэдээлэл, түүнд Хурлын Хороодоос хийсэн дүгнэлт, Хурлын Төлөөлөгчдөөс гарсан саналыг хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ нь:

        2020 оныг “Хүртээмжтэй чанартай-Төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарлаж орон нутгийн түвшинд хуулиа дээдэлсэн, иргэдээ эрхэмлэсэн төрийн албыг төлөвшүүлэх, үйлчилгээний хүртээмж чанарыг ахиулж, цахим засаглал, мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилт тавьж төрийн мэдээлэл солилцооны e-mongolia системийг 21 аймгаас анхлан нэвтрүүлжээ.

          “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 олон улсын стандартыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг амжилттай нэвтрүүлж, баталгаажуулсан байна.

         2020 онд 3 шатны орлогын төлөвлөгөөг 5.8 тэрбум төгрөгөөр давуулан, 119.9 хувьтай хэрэгжүүлж нийт 93.5 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилтийг 27 сум, орон нутгийн төсвийн байгууллагуудад олгон 11.5 тэрбум  төгрөг хэмнэж, зарлага санхүүжилт 88.4 хувьтай байна.

            Аж үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тусгай сангуудаас нийт 463 төсөлд 3.8 тэрбум төгрөгийн зээл олгосноор 17 үйлдвэр цех шинээр байгуулагдаж, 53 үйлдвэр цехийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлжээ. 2020 оны жилийн эцсийн байдлаар аймгийн аж үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 46.9 тэрбум төгрөг болж, аж үйлдвэрийн салбарт боловсруулах салбарын эзлэх хувь 12.8 хувиар өссөн байна.

         2020 онд  аймгийн хэмжээнд нийт 141.2 мян.га талбайд тариалалт хийж 342.5 мян.тн ургац хураасан нь дэвшүүлсэн зорилтоо бүрэн хангаж, улсын хэмжээний төмсний 63.2 хувийг, тэжээлийн ургамлын 53 хувийг аймаг дангаараа үйлвэрлэжээ.

             Махны чиглэлийн үхрийн аж ахуй байгуулах, өргөжүүлэх чиглэлээр тусгай сангуудаас 11 иргэнд 184.0 сая төгрөгийн зээл олгон үйл ажиллагааг дэмжжээ. Аймгийн хэмжээнд 4 үйлдвэр, 8 цехэд үйлдвэрийн аргаар 13.6 мян.тн мах бэлтгэн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн нь өмнөх оноос 4.1 дахин өссөн байна.

         Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрөөс 42 төсөлд 265.0 сая төгрөгийн санхүү зээлийн дэмжлэг үзүүлснээр кластер ферм 3, 2 суманд хөргөлтийн төв, 6 суманд сүүний цех шинээр байгуулагдаж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос  36.1 хувиар өсчээ.

           Аймгийн хэмжээнд 2020 онд улс, орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр 81 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ онд  Баянцогт сумыг төвлөрсөн халаалтад холбосноор төвлөрсөн халаалттай сум 25 болоод байна.

            Алтанбулаг сумын чиглэлийн 13.7 км  хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулж, Мөнгөнморьт, Эрдэнэсант сум, “Манзушир хийдийн түүхэн дурсгалт цогцолбор, соёл, шашин, аялал жуулчлалын төв” байгуулах ажлын хүрээнд хийгдэх хатуу хучилттай авто замын барилгын ажлууд хийгдэж байна.

           Боловсролын салбарт 2020 онд 7.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж, Заамар сумын Шижир-Алт-240 хүүхдийн цэцэрлэг, Алтанбулаг сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл, Эрдэнэ сумын 150 хүүхдийн  цэцэрлэг, Жаргалант, Угтаалцайдам сумын 100 хүүхдийн дотуур байр, Баян сум 75 хүүхдийн дотуур байр барьж,  Цээл сумын цэцэрлэг,  Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуульд барилгын их засвар хийжээ.

        “Хичээл, судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аян зохион байгуулснаар сургалтын чанарт ахиц гарч, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 506.04 болж, 8 судлагдахуун улсын дунджаас дээгүүр байна. 

        Бүгд найрамдах Солонгос улсын Пёнгтаек хотын харилцаа, хамтын ажиллагаа, орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр  аймгийн Нийтийн номын санд засвар шинэчлэл, Сүмбэр, Цээл, Зуунмод сумын соёлын төвд их засвар хийжээ.

        “Урьдчилан сэргийлэх үзлэгийг иргэн бүрт” аян  зохион байгуулж 27 сумын эрүүл мэндийн төв  халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт давхардсан тоогоор 119512 хүн хамруулснаар халдварт бус өвчний эрт илрүүлгийн дундаж 67.3 хувьтай байна.

               2020 оны жилийн эцсийн байдлаар жирэмсний эрт хяналтын хувь 91.6 хувьд хүрсэн нь суурь түвшнээс 6.4 пунктээр нэмэгдэж, эхийн эндэгдэлгүй ажиллажээ. 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 11.17 промиль,  өмнөх оны мөн үеэс 4.26 промилиор буурсан байна.

Сумын Эрүүл мэндийн төвүүдэд улс, орон нутгийн төсөв, хандив тусламж 423.4 сая төгрөгийн санхүүжилтээр 38 нэр төрлийн 165 тоног төхөөрөмж нийлүүлж стандарт хангалт 70.5 хувьд хүрч суурь түвшнээс 13.5 пунктээр нэмэгдүүлжээ.

         Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг сайжруулан, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 571  иргэн ажилд зуучлан, шинэ ажлын байр 1281, түр ажлын байр 9015 бий болгожээ. Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 1940 өрхийн хөдөлмөрийн насны ажил эрхэлдэггүй 1162 иргэдээс 981 иргэн буюу 84.4 хувийг байнгын ажлын байртай болгон 1303 өрх буюу 67.1 хувь нь хөгжлийн түвшин ахисан байна.

        Орон нутгийн төсвийн 38.6 сая төгрөгөөр 6 сумыг багийн “Явуулын төв”-ийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж, 5 багт 40.4 сая төгрөгийн урсгал засвар хийжээ.

            Хууль зүйн салбарын хүрээнд эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг цахим болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан 12628 хүнд хүргэжээ.

        Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажилласны үр дүнд Авлигатай тэмцэх газрын хөндлөнгийн үнэлгээний мэдээллийн ил тод байдлаар 21 аймгаас 4 дүгээрт эрэмбэлэгдсэн.

         Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн аймгийн  Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албанд 4 авто машин, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны өргөтгөл, зам, тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх явуулын пост, Зуунмод сумын төвийн 9 байршилд хяналтын камер, Архивын тасаг, Улсын бүртгэлийн хэлтэс, Гадаадын иргэн харьяатын газрын техник хэрэгслийн шинэчлэлийг орон нутгийн  240.5 сая төгрөгөөр шийдвэрлэжээ. Үүний үр дүнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 36.7, аймгийн төвд үйлдэгдсэн гэмт хэрэг 16.1, олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмт хэрэг 57.1 хувиар тус тус буурч, Гадаадын иргэдийн хөдөлгөөнд тавих хяналт сайжирч, зөрчлийг 100 хувь арилгасан байна.

       Аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг, хэрэгжүүлэх ажилд олсон ололт, үр дүнг улам бататгаж, хэрэгжилт хангалтгүй байгаа  зарим арга хэмжээг цаашид анхаарч ажиллах шаардлагатайг  тэмдэглээд  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

  1. Аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дэвшүүлсэн 96 зорилт, 261 арга хэмжээний хэрэгжилт 93.6 хувийн гүйцэтгэлтэй тул “ҮР ДҮНТЭЙ” гэж дүгнэсүгэй.
  2. Аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс “эрчимжүүлэх шаардлагатай”, “үнэлэх боломжгүй” гэж дүгнэгдсэн 23 арга хэмжээ болон хороодын дүгнэлт, төлөөлөгчдөөс гарсан санал, анхаарах асуудлыг бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлж, гүйцэтгэл, үр дүнг тайлагнахыг аймгийн Засаг дарга /Д.Мөнхбаатар/- д даалгасугай.
  3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

 

 

                                                        ДАРГА                        Ц.ЖАМБАЛСҮРЭН

 

 

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%