ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ИРГЭН БҮР ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЬЕ!!!

2017-04-14

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.

Дулааны улирал болж буйтай холбогдуулан хоол хүнсээр дамжих өвчин, хордлогот халдвараар өвчлөгсөдийн тоо сүүлийн үед ихсэх хандлагатай байна. Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, хадгалалт, хоол бэлтгэх, үйлдвэрлэлийн технологийн горим алдагдах, шууд хэрэглэдэг жимс ногоог угаалгүй идэх, түүхий, дутуу чанасан өндөг болон өндгөөр хийсэн хоол, чанарын шаардлага хангаагүй мах, загас, салат, кремтэй бялуу/напелион/, нарийн боов зэргийг хадгалах, хэрэглэхдээ анхаараагүйгээс тус халдвараар өвчлөх эрсдлийн гол шалтгаан болж байна. Манай аймгийн Батсүмбэр сумын дотуур байранд байрладаг сурагчдын дунд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол илэрлээ. Иймд ард иргэд болон хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД

Зөвлөмж1:17948468_10154321022996712_700251003_o
-Хоол бэлтгэх, идэх, боловсруулаагүй хүнсний зүйлд
хүрэх, бие зассаны дараа болон өмнө нь гараа угаах

-Хоол бэлтгэхэд хэрэглэгдсэн сав суулга, бүхий зүйлийг сайтар угаах, ариутгах
-Гал тогоонд шавьж, шимэгч бусад амьтан орохоос урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлийг хийлгэж хэвших

-Суулгалт болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг гал тогоонд ойр байлгахгүй байх
-Ахуйн цэвэрлэгээний материалыг хоол бэлтгэдэг орчноос хол байлгах

17916753_10154321023006712_523976700_o

Зөвлөмж 2:

Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь байлгах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.
-Түүхий мах, далайн гаралтай хүнсний зүйлийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах
-Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
-Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
-Ундны ус бохирдохоос сэргийлэх

Зөвлөмж 3:

Хоол хүнсийг гүйцэд болгоход бичил биетнүүд идэвхгүйждэг. Тиймээс хоол хүнсийг чанаж, 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх хэрэгтэй.
17916190_10154321023016712_170005269_o
Зөвлөмж  4:

Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.  болгосон хоолыг удаалгүй идэх ба тасалгааны температурт хоёр цагаас илүү хадгалахгүй байх шаардлагатай юм.

Зөвлөмж 5:

Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ. Тиймээс
-Ундны цэвэр ус хэрэглэх
-Усыг буцалгаж хэрэглэх
-Хүнсний ногоог угааж, чанаж хэрэглэх17916115_10154321023021712_352019460_o
-Жимсийг угааж, хальсалж хэрэглэх
-Ус авах, хадгалах, хадгалсан ус түгээхдээ савыг цэвэр байлг
ах
-Цэвэр, аюулгүй хүнсний зүйлсийг сонгож хэрэглэх
-Гэмтсэн, муудсан, хөгцөрсөн хүнсний зүйлээс татгалзахыг тус тус зөвлөж байна.

17916544_10154321023026712_466477749_oАРД ИРГЭДЭД

-Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх
-Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах
-Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх
-Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх
-Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
-Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах
-Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
-Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх
-Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх
-Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах. Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
-Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
-Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх
-Усыг буцалгаж хэрэглэх
-Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
-Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших шаардлагатай байна.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%