ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

2017 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 24-нөөс эхэлнэ

2017-04-13

2017 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын семинар өнөөдөр 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд болов. Семинарт 4-н сумын Засаг даргын тамгын газрын дарга, 24-н багийн Засаг дарга, зохион байгуулагчид хамрагдсан бөгөөд тэд тухайн багийнхаа 18-25 насны залуучуудад цэргийн зарлан дуудах хуудсыг тараах мэдэгдэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах ажээ.

Шарын гол суманд энэ сарын 24-нд, Хонгор суманд 25-нд, Орхон суманд 26-нд, Дархан сумын 1-6 дугаар багт 28-нд Дархан сумын 7-11 дүгээр баг, 15 дугаар багуудад 29-нд, Дархан сумын 12-14,16, Өргөө, Малчин багууд Орхон суманд 2017 оны 04 дүгээр сарын 30-нд тус тус цэрэг татлагын товчоо ажиллана.

 Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар торгох юм байна. Тиймээс 18-25-ны залуучууд цэрэг татлагадаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%