Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5 дугаар хурал 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж тус
хурлаар арваннэгэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд Гурвантэс сумын нутаг
дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд хариу
өгөх тухай асуудлыг хэлэлцэж хайгуулын тусгай
зөвшөөрөл олгохоос татгалзлаа.
Зарим газар нутгийг орон
нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлөх эсэх тухай асуудалтай танилцаж аймгийн ИТХ-ын
Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн
2017 онд цэргийн дүйцүүлэх албыг хаах иргэдийн нэрсийн жагсаалтыг, "Алдарт эх"-ийн нэгдүгээр
одонгоор 8, хоёрдугаар
одонгоор 135 эх шагнуулахаар материалаа ирүүлснийг хэлэлцэн нэрсийн жагсаалтыг
баталлаа.
Түүнчлэн
орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч
С.Цэрэнбаярыг томиллоо.
Мөн
аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны
талаарх мэдээллийг сонсох тухай, орон нутгийн өмчийн тухай, шашны байгууллагад
зөвшөөрөл олгох тухай, төрийн шагналд тодорхойлох аймгийн шагналаар шагнах
тухай асуудлыг хэлэлцлээ.
Сумын
эмийн эргэлтийн сангуудын үйл ажиллагааны байдалтай танилцаж, үнэлэлт, дүгнэлт гаргах ажлын
хэсгийн тайлантай
танилцаж, ажлын хэсгийг дахин үйл ажиллагааг нь нарийвчлан судалж дараагийн
Тэргүүлэгчдийн хурлаар
дахин хэлэлцүүлэхийг
үүрэг болголоо.