ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЯПОН УЛСЫН ТОТТОРИ МУЖИД ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ "САММИТ" АРГА ХЭМЖЭЭ 22 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-04-12

Зүүн хойд Азийн бүс нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны САММИТ-22 арга хэмжээ 4-р сарын 10-11 хооронд Япон улсын Тоттори мужид “Нягт холбоотой байж, шинэ үеийг нээцгээе – Гамшгийн дараах сэргээн босголт, эдийн засаг, аялал жуулчлалын хөгжил” гэсэн сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулга уулзалтанд Япон улсын Тоттори мужийн захирагч Хирай Шинжи, Бүгд Найрамдах Солонгос улсын Ганвон мужийн захирагч Чой Сүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жилинь мужийн захирагч Лю Гүн Жүн, Оросын Холбооны улсын Приморын хязгаарын захирагч Миклушевский Валадимир Владимирович, Монгол улсын Төв аймгийн Засаг дарга Жигжидийн Батжаргал нар оролцож Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Захирагч нарын хоёр талт уулзалт, Байгал орчин, Эдийн засаг, Хэвлэл мэдээллийн зөвлөгөөн зохион байгуулагдаж уран зургийн үзэсгэлэн гаргалаа.

Энэ удаагийн САММИТ-ын арга хэмжээг 2016 оны 10-р сард болсон газар хөдлөлтөнд өртсөн Кураёоши хотод зохин байгуулснаараа газар хөдлөлтийн үед хэрхэн ажилласан түүнээс хойш богино хугацаанд гамшгийн сэргээн босголтын ажлыг зохин байгуулж, цаашид гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх чадамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажил байдалтай танилцаж байгаагаараа онцлог байлаа.

САММИТ-22 удаагийн уулзалтын үеэр Төв аймгийн Засаг дарга онцлохдоо Зүүн Хойд Азийн шууд харилцаатай 5 муж улсуудын дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай сайн зохион байгуулагдаж өндөрлөж байна. Ирэх он жилүүдэд бид бүхний энэ тогтсон хамтын ажиллагаа шинэ агуулга хэлбэрээр улам өргөжиж, илүү бодитой үр нөлөөтэй болж хөгжил дэвшлийг авчрана гэдэгт итгэж байна. Энэ бүс нутгийн хөгжил дэлхийн хөгжлийг тодорхойлж, бүс нутгуудын хөгжлийн хангах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд манай 5 муж аймаг ихээхэн идэвхи зүтгэлтэй оролцож гадаад харилцаагаа эдийн засагжуулах, худалдаа бараа эргэлтийг онцгойлон анхаарч ажиллах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бизнесийн байгууллагууд, иргэдийнхээ шууд харилцааг өргөжүүлэх замаар найрамдал хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй байна. Энэ бүс нутагт шил шилээ дарсан Хүн төрөлхтний эв санааны нэгдэл, энхтайваны баяр цэнгэлийн спортын их баяр наадам болох Бүгд Найрамдах Солонгос улсын Ган Вон мужид зохион байгуулагдах Пён Чаны өвлийн 18-р олимп, Япон улсын Токиогын зуны олимп мөн пара олимп зохион байгуулагдаж байгаа нь бид өөрсдийн үйл ажиллагааг сурталчилан, эдийн засгаа тэлэн хөгжих боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Энэ бүхнийг дүгнэхэд энгийн үгээр хэлэхэд Их спортыг дагасан аялал жуулчлалын хөгжил юм.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаат мужууд хамтын ажиллагааны түүхээ хамтран бичиж, олон салбарт нягт хамтран ажилласны үр дүнд харилцан биесээ дэмждэг, нэг зорилгын төлөө нэгдмэл дуу хоолой гаргадаг Зүүн Хойд Ази дахь бүс нутгуудын хүчирхэг механизмын тогтолцоо болж чадсаны зэрэгцээ ирэх он жилүүдэд гадаад харилцаа хамтын ажиллагааны шинэ ирэн үе эхэлснийг зарласнаараа чухал ач холбогдолтой боллоо.

Зүүн хойд Азийн бүс нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны САММИТ-22 арга хэмжээний төгсгөлд 5 муж хотын захирагч нар хамтын ажиллагааны Тунхаг бичигт гарын үсэг зурснаар өндөрлөлөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%