ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТОГТООЛ № 60 Салбар хороог шинэчлэн байгуулах тухай

2017-04-12


3.1.1  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах;

3.1.2  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан нөхцлийн талаар судалгаа шинжилгээ хийлгүүлэх, зөвлөмж санал гаргах;

3.1.3  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн талаар мэдээлэл сурталчилгаа хийх;

3,1,4     Хуулийн хэрэгжилтийн талаар бүх байгууллагуудад мэргэжлийн байгууллагатай хамтран жил бүр үзлэг шалгалт явуулж, дүгнэлт гаргаж байх;

 

3.2.      Салбар хорооны эрх

3.2.1  ХАБЭА -н хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар холбогдох газар байгууллагын мэдээллийг хэлэлцэх, мэдээлэл авах, санал дүгнэлт гаргах;

3.2.2  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах,  холбогдох байгууллагатай хамтран хяналт шалгалт хийх, зөвлөгөө, зөвлөмж өгөх;

3.2.3   Хорооны зөвлөмжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах;

3.2.4   Сумдын салбар хороодын үйл ажиллагаанд хяналт тавих;

3.2.5   Бусад аймгийн салбар хорооны үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох;

 

Дөрөв. Салбар хорооны хурал

 

4.1   Аймгийн салбар хорооны хуралд талууд төлөөллөө бүрэн оролцуулах үүрэгтэй. Хурлыг нийт гишүүдийн  олонхи оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно.

4.2  Аймгийн салбар хороо нь жилд 2-оос доошгүй удаа хуралдана. Хурлыг хорооны дарга, нарийн бичгийн дарга нар зарлан хуралдуулна. Шаардлагатай үед аль нэг талын санаачилгаар ээлжит бус хурал хуралдуулж болно.

4.3   Салбар хорооны хурлаар ажлын төлөвлөгөө тайлан, үзлэг шалгалтын дүн, жилийн төсөв, хөрөнгийн асуудал гаргасан зөвлөмж саналын хэрэгжилтийн тайлан мэдээ, мэдээллийн асуудал хэлэлцэж хурлын  тэмдэглэл  хөтөлнө.

4.4  Салбар хорооны хурлаас гарах шийдвэрийг олонхийн саналаар шийдвэрлэж, түүнийг  хурлын тэмдэглэлээр  баталгаажуулан тал тус бүрийн төлөөлөл гарын үсэг зурна.

4.5    Үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь  хуралдаан байна.

 

 

 

-оОо-


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%