ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТОГТООЛ № 56 "Хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох хөтөлбөр" төлөвлөгөөг батлах тухай

2017-04-12



ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ

ОЛГОХ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Үндэслэл

 

Дэлхий нийт, улс орон бүр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар байгаль орчноо хайрлан хамгаалахын төлөөх үйлсэд экологийн боловсролын агуулга улам бүр уялдах шаардлагатайг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, бүх шатны боловсролын агуулгыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар баяжуулан эх дэлхий, онгон байгалийнхаа баялаг өвийг хайрлан хамгаалах, байгалийн баялгийг нөөц, даацаас нь хэтрүүлэхгүйгээр зохистой хэрэглэх, боловсрол, хүмүүжил, хандлагыг ирээдүй хойч үеийнхэндээ төлөвшүүлэх замаар амьдралын нөхцлийг сайжруулахад чиглэсэн боловсролыг эзэмшүүлэх шинэ зорилт бидний өмнө тулгарч байна.

            Аймгийн нийгэм, эдийн засгийг байгаль орчны даац, чадавхид нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах, эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор байгаль орчноо нандигнан хайрлаж  ирсэн уламжлалыг сэргээн өвлүүлэх зайлшгүй шаардлагатай.

            Булган аймаг хөгжлийнхээ чиг хандлагыг тодорхойлж “Ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичгийг боловсруулан, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн 2.4.1.2-т “Хүүхэд, залуучуудад экологийн боловсролыг олгох хөтөлбөр” боловсруулж, байгаль орчныг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах зан үйлийг хэвшүүлж, байгальд ээлтэй сургуулиудыг бий болгохоор зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

            Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 56 дугаар зүйлд “Иргэдэд байгаль орчныг хамгаалах экологийн боловсрол олгох” гэж тухайлан заасан байдаг.

Орчны бохирдлыг үүсгэж, байгалийг доройтуулж буй гол хүчин зүйл нь хүмүүс бид өөрсдөө юм. Иймээс өсвөр үе, залуучуудад ухамсаргүйгээр үйлдэж буй буруу дадал хэвшил, хандлага нь байгаль орчинд хэрхэн хөнөөл учруулж буйг таниулах, уул ус, овоо тахилга, гол горхи, нуур цөөрмийг хайрлаж хамгаалах, цэвэрхэн, аюулгүй орчинд ажиллаж амьдрахын ач холбогдолыг энэхүү хөтөлбөрөөр дамжуулан хүргэх юм.

Экологийн боловсрол олгох хөтөлбөрийг насны бүлэг, суралцагчдын түвшин бүрт нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах нь ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

 

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

 

            Хүүхэд, залуучуудад байгальтайгаа зүй зохистой харьцах, хайрлан хамгаалах, мэдлэг, чадвар, дадлыг төлөвшүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилтууд

 

            Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна:

1.    Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, ахлах ангийн суралцагч, оюутан залуучуудад зориулсан “Экологийн боловсрол олгох” сургалтын модуль боловсруулах

2.    “Экологийн боловсрол олгох” хөтөлбөрийн сургагч багш нарыг цэцэрлэг, сургууль бүрт бэлтгэх, мэдлэг, чадвар, дадал олгох сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах

3.    Хүүхэд багачууд, Оюутан залуучуудыг байгаль хамгаалах үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцуулах ажлыг үе шаттай зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх

4.    Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэгүүдийн болзлыг шинэчлэн гаргаж, байгальд ээлтэй сургууль, цэцэрлэгийн тоог 50 хувьд хүргэх

5.    Хүүхэд, залуучуудад экологийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэн тэдгээрийн гүйцэтгэх үүрэг оролцоог тодорхойлж, сургалт сурталчилгааг тогтмолжуулах

 

Дөрөв. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа

 

            Хөтөлбөрийг 2017-2024 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

1-р үе шат 2017-2020 он

 2-р үе шат 2021-2024 он

                                                           

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

 

            Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:

- Монгол Улсын боловсрол, байгаль орчны талаар гарсан бодлогын баримт бичгүүд, хууль эрхийн акт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдуулна.

- Аймгаас байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулна.

- Хүүхэд, залуучуудын нас, боловсролын түвшин, хэрэгцээ, сонирхол, бололцоонд тулгуурлан зохион байгуулна.

- Олон нийтийн оролцоог хангаж, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжинэ.

- Мэдээлэл, сургалт, сурталчилгааг тогтмолжуулж, байгальд ээлтэй хандлага, амьдралын хэв маяг, дадлыг төлөвшүүлнэ.

- Боловсролын байгууллагуудын манлайллыг дэмжиж, үр ашигтай санал санаачилга, үлгэр жишээ тэргүүн туршлагыг урамшуулан, нэвтрүүлэх, түгээх явдлыг дэмжих зэрэг зарчмыг баримтлах болно.

                                                 

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

 

            Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

  • Улс, Орон нутгийн төсөв
  • Орон нутгийн хөгжлийн сан, Байгаль хамгаалах сан, хөгжлийг дэмжих бусад сангууд  
  • Төсөл хөтөлбөр, хандив тусламж
  • Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт
  • Бусад эх үүсвэр

 

                                    Долоо. Хэрэгжүүлэх арга зам, хамтын ажиллагаа

 

·       Орон нутаг, үндэсний болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй экологийн болон эрүүл мэндийн боловсролтой холбоотой мэдээлэл, сургалт, сурталчилгааны хөтөлбөр, төслүүдтэй  уялдуулан зохицуулж хэрэгжүүлнэ.

·       Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж  мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газар хариуцаж ажиллана.

 

Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

 

Хөтөлбөрийн биелэлтийг үнэлэхэд дараах шалгуур үзүүлэлтийг үндэслэл болгоно:

 

  • Экологийн боловсрол эзэмшүүлэх сургалтын модулиуд боловсруулагдсан байна.
  • ЕБС, МБСБ-уудын хичээлийн жилийн төлөвлөлтөд “Экологийн боловсрол олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлууд туссан байна.
  • Сургууль, цэцэрлэгүүдэд байгальтай зөв харилцах, танилцах аялал хийдэг “Эко клуб”-үүд үүссэн байна.
  • “Экологийн боловсрол” хөтөлбөрийн сургагч багшийг цэцэрлэг, сургууль бүрт бэлтгэсэн байна.
  • Бүх шатны сургалтын байгууллагын дарга, эрхлэгч нарын аймаг, сумын Засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээнд “Экологийн боловсрол олгох” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах талаар тусгаж, жил бүр үнэлж дүгнэсэн байна.  

·         Оюутан, залуучуудад байгаль орчноо бохирдуулж буй хүний хүчин зүйлийг таниулах сургалт, мэдээллийн ажил тогтмолжсон байх.

  • Орчны бохирдолыг бууруулах, байгаль хамгаалах чиглэлээр оюутан залуучуудын санаачилсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэн байх.
  • Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсэн байна.
  • Хүүхэд залуучуудын Экологийн боловсролыг дээшлүүлэхэд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоо нэмэгдсэн байна.
  • Экологийн боловсрол олгох, байгалиа хайрлаж хамгаалах чиглэлээр санаачилсан төсөл, хөтөлбөр, сургалт сурталчилгаанд зарцуулагдсан гадаадын тусламж хөрөнгө оруулалт, дотоод эх үүсвэр, төсөв нэмэгдсэн байна.

 

Ес. Хүрэх түвшин, үр дүн

 

            Хүүхэд залуучуудад байгаль орчныг хамгаалах, бохирдол, доройтолгүй орчинд эрүүл зөв амьдрах зөв дадал төлөвшиж, экологийн боловсролын түвшин дээшилж, орон нутгийнхаа байгалийн  баялгийг зүй зохистой, хэмнэлттэй ашиглах арга барил эзэмших, байгаль орчны гоо сайхныг таашаах мэдрэмж, хүн байгальтайгаа зохицон амьдрах сэтгэлгээ төлөвшинө.

 

Арав. Хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээ

 

            Хөтөлбөрийн хяналт шинжилгээг Боловсрол, соёл урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд бусад агентлагуудын мэргэжилтэнг татан оролцуулж болно.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн тайланг аймгийн Засаг даргын зөвлөлд жил бүрийн 4-р улиралд багтаан хэлэлцүүлж, аймгийн ИТХ-д танилцуулна.




 

 “ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 1-Р ҮЕ ШАТНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ /2017-2020 ОН/

Авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжүүлэх хугацаа

Хариуцах байгууллага

Хамтран хэрэгжүүлэгч

Санхүүжих эх үүсвэр

Хүрэх үр дүн

Зорилго: Хүүхэд, залуучуудад байгальтайгаа зүй зохистой харьцах мэдлэг, чадвар, дадлыг төлөвшүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Зорилт 1. Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, ахлах сургууль, оюутан залуучуудад зориулсан “Экологийн боловсрол олгох” сургалтын модуль боловсруулах  

1.

“Экологийн боловсрол- Эзэмшвэл зохих дадал, хандлага” онол практикын бага хурлыг жил бүр зохион байгуулах.

2018-2020

БОАЖГ, БСУГ

СӨББ, ЕБС, МБСБ

Орон нутгийн төсөв, БХС

Экологийн боловсрол олгох хөтөлбөрийг иргэд олон нийт, багш сурган хүмүүжүүлэгч нарт мэдээлж, тэдний санал санаачлага туссан байна.

2.

Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд залуучуудын эзэмшвэл зохих чадвар, дадлын жагсаалт гаргах

2017

БСУГ

ГБХЗХГ, БОАЖГ

Үйл ажиллагаагаар

Хүүхэд залуучуудын эзэмшвэл зохих чадвар, дадлын жагсаалт гарсан байна.

3.

Хүүхэд, залуучуудад “Экологийн боловсрол олгох” сургалтын модулийг түвшин бүрээр боловсруулах

2017

БСУГ, БОАЖГ, ГБХЗХГ

СӨББ, ЕБС, МБСБ

Үйл ажиллагаагаар

Экологийн боловсрол олгох сургалтын модуль хөтөлбөр түвшин бүрээр боловсруулагдаж батлагдсан байна.

4.

Сургалтын модулийн дагуу гарын авлага бэлтгэн хэвлүүлж байгууллагуудад хүргүүлэх

2017-2020

БОАЖГ,

БСУГ

СӨББ, ЕБС, МБСБ

Аймаг, орон нутгийн төсөв

Экологийн боловсрол олгох сургалтын ном, товхимол, гарын авлага бэлтгэгдэж байгууллагуудад хүрсэн байна.

5.

Онол практикийн бага хурлаас гарсан шилдэг санаа туршлагыг хэрэгжүүлэх

2017-2020

БСУГ, БОАЖГ

СӨББ, ЕБС, МБСБ

Үйл ажиллагаагаар

Шилдэг туршлага түгээн дэлгэрч, сургалтын агуулга баяжигдсан байна.

Зорилт 2. Экологийн боловсрол олгох” хөтөлбөрийн сургагч багш нарыг цэцэрлэг, сургууль бүрт бэлтгэх, мэдлэг, чадвар, дадал олгох сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах

1

Хөтөлбөрийн сургагч багшийг аймгийн хэмжээний бүх СӨБ, ЕБС, МСҮТ-д бэлтгэх

2017, 2019

НБХ,

БСУГ

БОАЖГ, сумын ЗДТГ

Үйл ажиллагаагаар

Сургагч багш нар бэлтгэгдсэн байна.

2

Цэцэрлэг, сургуульд хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох анги, кабинетыг бий болгох

2017-2020

БСУГ

Сумын ЗДТГ

ЕБС, цэцэрлэг,

Үйл ажиллагаагаар

Хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох орчин бүрдсэн байна.

3

Сургагч багшийг урамшуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх орчин, боломж бололцоог бүрдүүлэх.

2017-2020

Аймаг, сумын ЗДТГ

СӨББ, ЕБС, МБСБ

Үйл ажиллагаагаар

Сургагч багшийг ажиллах нөхцөлөөр хангасан байна.

4

Цэцэрлэг, сургуулиудад Эко клуб байгуулан үйл ажиллагааг идэвхижүүлэх, багшийг чадавхижуулах

2017-2020

ГБХЗХГ, БСУГ

Сумын ЗДТГ

Үйл ажиллагаагаар

Эко клубыг идэвхжүүлэх багш нар бий болж чадавхижсан байна.

5

Шилдэг ажиллагаатай кабинет болон эко клубуудыг шалгаруулах.

жил бүр

ГБХЗХГ, БСУГ

БОАЖГ

БХС

Эко клубуудын үйл ажиллагаа идэвхжсэн байна.

6

Сургууль, цэцэрлэгүүдэд хавар, намрын улиралд хүүхэд, залуучуудын дунд танин мэдэхүйн эко   аяллыг насны онцлогт тохируулан зохион байгуулах

2017-2020

БСУГ, сургууль, цэцэрлэг

Аймаг, сумын ЗДТГ, БОАЖГ

Үйл ажиллагаагаар

Хүүхэд, залуучуудад байгалийн сайхныг мэдрүүлэх, гоо сайхны хүмүүжил, байгаль тайгаа зөв харьцах дадал зуршлыг эзэмшүүлнэ.

7

Ойн нөхөрлөл, аж ахуй нэгжүүдийн гишүүдэд байгаль хамгаалах чиглэлээр сургалтыг явуулж тэднээр дамжуулан хөдөө орон нутгийнханд экологийн боловсрол олгох ажлыг шат дараатай хийх

2017-2020

БОАЖГ, СДОА, сумын ЗДТГ

ААНБ, ойн нөхөрлөл

БХС, Төсөл хөтөлбөр

 

Хөдөө орон нутгийн залуучуудад экологийн боловсрол олгоно.

Зорилт 3. Хүүхэд багачууд, оюутан залуучуудыг байгаль хамгаалах үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцуулах ажлыг үе шаттай зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх

1.

“Ногоон хөгжил - Бидний оролцоо” уриан дор Хүүхдийн парламентийг жил бүр зохион байгуулах

2017-2020

БОАЖГ

ГБХЗХГ

СӨББ, ЕБС, МБСБ

Орон нутгийн төсөв, БХС

Хүүхдийн байгууллагын үйл ажиллагаа ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн байна.

2.

ЕБС-ын сурагчдын дунд Хог хаягдлыг эргүүлэн ашиглах бүтээлийн  уралдаан зарлаж, бүтээлийг сурталчлах ажлыг зохион байгуулах

2018, 2020

БОАЖГ

ГБХЗХГ

СӨББ, ЕБС, МБСБ

БХС

Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, хог дахин боловсруулах талаар ойлголттой болсон байна.

3

Байгаль хамгаалах сэдэвт эссэ бичлэг, шүлэг, гар зургийн уралдаануудыг зохион байгуулах

2017-2020

БСУГ, БОАЖГ

СӨББ, ЕБС, МБСБ

БХС

Хүүхэд, залуучуудад байгаль орчин орон нутгаараа бахархах, хайрлан хамгаалах  үзэл  төлөвшинө.

4.

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Булган аймгийн оюутны холбоо, Булган аймгийн залуучуудын холбоог татан оролцуулах

2017-2020

ГБХЗХГ

Оюутны холбоо, ХХҮГ, БСУГ, БОАЖГ

Үйл ажиллагаагаар

Булган аймгийн оюутны холбоо, Булган аймгийн залуучуудын холбоотой хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах төлөвлөгөө гарсан байна.

5

Оюутан залуучуудад байгальд ээлтэй сурч ажиллах, байгаль хамгаалах дадал хандлагыг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах

2017-2020

Оюутан, залуучуудын холбоо

ГБХЗХГ, БОАЖГ, БСУГ

Үйл ажиллагаагаар

 

Булган сумын оюутан, залуучууд сургалтад 70% нь хамрагдсан байна.

6

Байгаль орчныг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй үр ашигтай хэрэглээний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр оюутан, залуучуудын дунд төслийн уралдаан зарлаж, шалгарсан төслийг хэрэгжүүлэх

2018-2020

БОАЖГ

ХХҮГ, ГБХЗХГ, СЗДТГ

Төсөл хөтөлбөр, орон нутгийн төсөв

 

Оюутан, залуучуудын санал санаачлагыг дэмжиж төсөл хэрэгжсэн байна.

Зорилт 4. Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэгүүдийн болзолыг шинэчлэн гаргаж,  байгальд ээлтэй сургууль цэцэрлэгийн тоог 50 хувьд хүргэх

1

Аймгийн хэмжээнд “Эко сургууль” шалгаруулах болзолт уралдаан зарлаж дүгнэх

2017-2020

БОАЖГ

БСУГ, Сумдын ЗДТГ

БХС

Хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох ажлын эхлэл тавигдана.

2.

Сурагч, эцэг эх, багш нараас бүрдсэн “Эко зөвлөл”-ийг цэцэрлэг сургууль бүрт байгуулах

2017-2020

БСУГ

СӨББ, ЕБС, МБСБ

Үйл ажиллагаагаар

Сургуулийн үйл ажиллагаа ногоон хөгжилд чиглэсэн болж, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн тайлан, зөвлөлөөр хэлэлцдэг болсон байна.

3.

Эко сургуулиудын тэргүүн туршлагыг бусдад сурталчлан таниулах эко аяллыг зохион байгуулах

2017-2020

БСУГ, Сумын ЗДТГ

БОАЖГ

Үйл ажиллагаагаар

Эко сургуулийн тоо нэмэгдэж, тэргүүн туршлагууд нэвтэрсэн байна

4.

Цэцэрлэг, сургуулиудад хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих санаачлагыг өрнүүлэх

2017-2020

ХХААГ, Аймаг, сумын ЗДТГ

 

СӨББ, ЕБС, МБСБ

Үйл ажиллагаагаар

Сургууль, цэцэрлэгүүд хүнсэндээ эрүүл аюулгүй хүнс хэрэглэж хэвших

5

Орон нутагтаа ургадаг жимс, жимсгэнэ, хүнсний болон эмийн ашигт ургамал, тэдгээрийг түүж ашиглах арга ажиллагааны тухай ном бэлтгэн хэвлүүлэх, сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх

2018

БОАЖГ

Аймгийн ЗДТГ, Хэвлэлийн газар

Орон нутгийн төсөв

 

Багш нар гарын авлагатай болно

Зорилт 5. Хүүхэд, залуучуудад  экологийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг оролцоог тодорхойлж, сургалт сурталчилгааг тогтмолжуулах.

1

Гэр бүл, иргэдийн экологийн боловсролын түвшинг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, сургалт сурталчилгаа хийх

2017-2020

БСУГ, БОАЖГ, сумын ЗДТГ

Иргэд

Үйл ажиллагаагаар

Хүүхэд, залуучуудын төлөвшилд эцэг эхчүүдийн оролцоо их үүрэг гүйцэтгэнэ.

2

Гэр бүлийн өдрөөр “Эко” гэр бүлийг шалгаруулж урамшуулах олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах

2017-2020

ГБХЗХГ

БОАЖГ, СЗДТГ

Үйл ажиллагаагаар

Эко гэр бүлийн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх ажил хийгдсэн байна.

3

Экологийн боловсрол олгох, байгаль орчныг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах зорилготой “Ногоон сан”-г бүрдүүлэх хандивын аяныг зохион байгуулах

2017-2020

Аймгийн

ЗДТГ

ААНБ, Иргэд

Үйл ажиллагаагаар

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр нэмэгдэнэ.

4

ААН Байгууллагууд ногоон байгууламжийг нэмэгдүүлж эко орчинг бий болгох талаар үр дүнгийн гэрээнд тусган хэрэгжүүлэх

2018-2020

Аймаг, сумын ЗДТГ

ААНБ

Үйл ажиллагаагаар

Хүүхэд залуучуудын амьдрах орчин өөрчлөгдөж, экологийн боловсрол хүмүүжилд нөлөөлнө.

5

Хүүхэд, залуучуудад  экологийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах ажлыг зохион байгуулах

Тухай бүр

Аймаг, сумын ЗДТГ,

БСУГ,БОАЖГ

Оролцогч байгууллага, иргэд

Үйл ажиллагаагаар

Иргэд, хүүхэд, залуучуудад экологийн боловсролын талаар хийгдэж буй ажлыг цаг тухайд нь мэдээллэж, сурталчлан таниулна.

6

Хүүхэд, залуучуудад  экологийн боловсрол эзэмшүүлэхэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг татан оролцуулах

Жил бүр

БОАЖГ

Аймаг, сумын ЗДТГ БСУГ

Үйл ажиллагаагаар

Төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа сайжирна.

7

Хүүхэд, залуучуудад  экологийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж хэрэгжүүлсэн иргэн, ААНБайгуулагыг урамшуулах

2018-2020

Аймаг, сумын ЗДТГ БСУГ, БОАЖГ

Иргэн, ААНБ

Орон нутгийн төсөв

Иргэн, ААН,Байгуулагын үйл ажиллагаа идэхижнэ.

8

Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг цэцэрлэг, сургууль, сум бүр тэмдэглэн өнгөрүүлэх

Жил бүр

Аймаг, сумын ЗДТГ, БСУГ

БОАЖГ

Үйл ажиллагаагаар

Байгаль орноо хайрлан хамгаалахын утга учрыг танин мэднэ.

9

 

“Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх

Жил бүр

БОАЖГ

ЕБС

Үйл ажиллагаагаар

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аянд нэгдэж, байгаль дэлхийгээ хайрлах хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлнэ.

10

Булган хангайн хүүхдүүд” фестивалийг “Бид нэг дэлхийтэй” уриан дор хүүхэд, залуучуудын дунд зохион байгуулах

2018, 2020

Аймгийн ЗДТГ,НБХ

Сумын ЗДТГ,ЕБС

Орон нутгийн төсөв

Урлагаар дамжуулан хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгоно.

11

Аймгийн аварга шалгаруулах спортын арга хэмжээнүүдийг байгаль орчныг хамгаалах, хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгоход чиглэсэн уриан дор зохион байгуулж байх

Жил бүр

Аймгийн ЗДТГ, НБХ, БОАЖГ

Сумын ЗДТГ,ЕБС

Үйл ажиллагаагаар

 

Экологийн боловсрол олгох үйл ажиллагааг олон нийтэд сурталчилна.

12

Байгалийн шинжлэх ухааны мэдлэг, мэргэжил эзэмших сонирхлыг төрүүлэх, мэргэжил сурталчлах өдөрлөгүүдийг сургууль, цэцэрлэгтэй хамтран зохион байгуулах

2018-2020

БСУГ, сургууль, цэцэрлэг

Аймаг, сумын ЗДТГ, ХХААГ БОАЖГ

Үйл ажиллагаагаар

Сурагчдад ирээдүйд эзэмших  мэргэжилийн  чиг баримжааг төрүүлнэ.



Товчилсон үг:              ЗДТГ- Засаг даргын тамгын газар

                                                  НБХ-Нийгмийн бодлогын хэлтэс

                                                  БОАЖГ-Байгаль орчин,аялал жуулчлалын газар

                                                  БСУГ-Боловсрол, соёл урлагын газар

                                                  ГБХЗХГ-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

                                                  ХХААГ- Хүнс, хөдөө аж ахуйн газар

                                                  ХХҮГ-Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар

                                                  СДОА- Сум дундын ойн анги

                                                  ЕБС- Ерөнхий боловсролын сургууль

                                                  СӨББ- Сургуулийн өмнөх боловсролын байгууллага

                                                  МБСБ- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага

                                                  ААНБ- Аж ахуйн нэгж байгууллага

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%