ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ҮНДЭСНИЙ СУУРЬ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2017-04-10

     УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. 

     Уг төслийн хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд зориулсан үндэсний суурь сургалтыг амжилттай зохион байгуулагдлаа. 


    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат сургалтыг нээж хэлсэн үгэндээ Нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлэх, шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургах үйл ажиллагаа нь энэ төслийн хүрээнд явагддаг байгааг онцлоод нийт Төлөөлөгч, ажлын албаныханд хандан сургалтын ажиллагаандаа идэвхтэй оролцож ажлын арга туршлагаа солилцож, тохиолдож буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замаа зөв тодорхойлж идэвхтэй ажиллана  гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. 




     Сургалтаар “Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага” сэдвээр  Удирдлагын академийн багш Л.Отгонтуяа, 

“Иргэний оролцоо, иргэдтэй харилцах нь” сэдвээр сургагч багш М.Туяа, 

“Байгаль хамгаалал, газрын харилцаа” сэдвээр сургагч багш Н.Баярсайхан, 

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрхзүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг” сэдвээр сургагч багш Ө.Цогбадрах нар хичээл заалаа. 


  Сургалтад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болон Хурлын Ажлын албаны ажилтнууд оролцсон юм. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%