Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5 дугаар хуралдаан хуралдлаа. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц орон тооны тухай
- Хяналтын хороо байгуулах тухай
- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
- Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулан ажиллуулах болон удирдах зөвлөлийг томилон ажиллуулах тухай
- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2016 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийн тухай
- Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай /Хурлын БОХХ-оо Ажлын албаны дүгнэлт/
- Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын тухай
- Аймгийн Залуучуудын талаар баримтлах бодлого батлах тухай
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
- Алтанбулаг сумын соёлын төвийг МУГЖ А.Цэрэндэндэв агсны нэрэмжит болгох тухай
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулсан тогтоолыг хүчингүй болгох тухай
- Төрийн дээд одон медальд уламжлах тухай болон аймгийн "Хүндэт иргэн" цол хүртээх тухай