Иргэний зөвлөлийн 2017 оны 03 дугаар сард
хийсэн ажлын тайлан
1. Энэ сард ээлжит-1, ээлжит бус-1 хуралдаан хуралдаж, цаг үетэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэр гарган зөвлөлийн вейф сайт хуудсанд тавьсан.
2. Зөвлөлийн 3 эмэгтэй гишүүн “Хууль хяналтын болон тусгайлан чиг үүрэг бүхий байгууллагын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвөлгөөн”-д оролцож, уриалга гарган санал бодлоо солилцсон.
3. УИХ-ын дарга М.Энхболд аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцах ажиллагаанд ИЗ-ийн гишүүд оролцож, ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Нэргүйтэй уулзан ажил байдлынхаа талаар товч танилцуулсан.
4. Хууль зүйн хэлтэстэй хамтран ГХУССЗ-ын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” зөвөлгөөнөөс гарсан уриалгын хэрэгжилтийн хүрээнд Баян суманд гишүүн Жадамба, Сосормаа нар ажиллан цагдаагийн хэсгийн үйл ажиллагаатай танилцсан тайланг ээлжит III хуралдаанаар хэлэлцэн ИТХ болон Цагдаагийн газарт санал зөвлөмж хүргүүлсэн.
5. “Цагдаагийн албаны шинэ хууль”-г хүлээн авах, тангараг өргөх үйл ажиллагаанд бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон.
ТАЙЛАН БИЧСЭН:
ИЗ-ИЙН ДАРГА Д.БАТЦЭНГЭЛ