ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ШИЛДЭГ ЭМЧ НАРАА ТОДРУУЛЛАА

2017-04-04

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн нийт 280 гаруй эмч нарт хүндэтгэл үзүүлж, "Энэрэхүйн бурхан 2017" ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 3 дугаар сарын 31-ний өдөр 3 дахь жилдээ зохион байгуулжээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг дарга, С.Насанбат тэргүүтэй албаныхан оролцож иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг эмч нартаа хүндэтгэл үзүүлж, тэдэнд талархал илэрхийлэв. Энэ өдөр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эмч нарынхаа ажил үйлс, гавьяаг үнэлж аймгийн Засаг даргын жуух, Эх орны төлөө медаль, Алтангадас зэрэг төрийн одон медалиар энгэрийг нь мялаахын зэрэгцээ шилдэг эмч нараа тодруулсан юм. Тухайлбал, Хувийн хэвшлийншилдэг эмчээр "Мөнхийн цэцэг" эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмч Хургаагийн Цэцэгээ, Өрхийн эрүүл мэндийн шилдэг эмчээр "Госхот" өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч Сэрдамбын Отгон, Шилдэг нийгмийн эрүүл мэндийн эмчээр Нийгмийн эрүүл мэндийн төвийн тархвар судлаач эмч Лувсаншаравын Өлзийжаргал, Мэс заслын шилдэг эмчээр Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч Чүлтэмийн Батбулган, Мэдрэлийн шилдэг эмчээр Нэгдсэн эмнэлэгийн Мэдрэлийн эмч Жанцангийн Баярсайхан, Сумдын эрүүл мэндийн төвийн шилдэг эмчээр Шарын гол сумын дотрын эмч Жамъяндамбын Гэрэлмаа, Шилдэг эм зүйч эмчээр Нэгдсэн эмнэлэгийн эм зүйч Маналын Давааням нар тус тус одорлоо. Харин аймгийн Шилдгийн шилдэг эмчээр Нэгдсэн эмнэлэгийн нярайн эмч Сүхбатын Уранчимэг тодорсон юм. Их эмч "Энэрэхүйн бурхан 2017" ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Х-Mass продакшны уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. Дэлхий эмч нарын өдрийг 1933 оноос улс бүр өөр өөрсдийнхөөрөө тэмдэглэсээр ирсэн. Харин манай улсын хувьд энэ өдрийг эмч мэргэжлээрээ бахархах, олон нийтэд таниулан сурталчлах, эдгэрсэн хүмүүс эмчдээ чин сэтгэлийн үгээ хэлдэг өдөр болгон өргөжүүлсээр ирсэн байна. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд ч дээрх ажлын хүрээнд олон ажлыг зохион байгуулахын сацуу өвчнөөс нь илааршуулж өгсөн эмч нартаа иргэдийн зүгээс талархал илэрхийлдэг билээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%