Нээлтийн арга хэмжээг ХАБЭА-н салбар хорооны дарга бөгөөд Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар: Энэ жилийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг “ Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэе” уриан дор Нийгмийн түншлэлийн 3 талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Сарын аяны хугацаанд хуулийн хэрэгжилтийн үзлэгийг тодорхой салбарт хийх Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагаыг олноор бий болгоход арга зүйн зөвлөгөөгөөр туслан дэмжих , хууль тогтоомжийг сурталчилах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар шинэлэг, үр нөлөөтөй олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгааг онцоллоо.