ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амжиргааны түвшинг тогтоох судалгааны ажил манай суманд эхэллээ

2017-03-31

Монгол улсын засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тэмдэглэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амжиргааны түвшинг тогтоох судалгааны ажил 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс улс орон даяар эхэлж буйтай холбогдуулан Эрдэнэсант суманд мөн амжиргааны түвшин тогтоох судалгааны нээлтийн арга хэмжээ болж Засаг даргын орлогч Г.Баттайван, ИТХ-ийн дарга Ц.Шаравжамц,  ХХҮГазарын мэргэжилтэн П.Байгальхүү нар иргэдэд сургалт мэдээлэл хийсэнээр 11:00 цагт албан ёсоор өрхийн амжиргааны түвшинг тогтоох  судалгааны ажил эхэллээ.

Ажлын  хэсгийг сумын ЗДТГ-ын дарга Б.Сарантуяа ахалж, нарийн бичгийн даргаар ХХҮГазарын мэргэжилтэн П.Байгальхүү, 4 тоологчийн хамт 2017.03.31-2017.04.09-ний өдрийг дуустал ажиллах юм. Тус судалгаанд хамрагдахаар манай сумаас 792 өрхийн жагсаалт үүссэн ба 18-аас доош насны хүүхэдгүй ч судалгаанд хамрагдахыг хүссэн иргэд ХХҮГазарын мэргэжилтэн П.Байгальхүүд судалгаанд хамрагдах хүсэлт өргөдлөө өгч болох юм. Уг судалгаагаар:

  • Улс аймгийн хэмжээнд өрхийн амжиргааны түвшинг бодитой тодорхойлох
  • Үндэсний хэмжээний өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг шинэчлэх
  • Төрөөс хэрэгжүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт зэрэг салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
  • Төрөөс үзүүлж байгаа нийгмийн  хамгааллын үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, хүртээмжтэй хамруулах,хэрэгжилт үр дүнг үнэлэхэд ашиглах юм. Иймд иргэд заасан хугацаанд гэртээ байж, бичиг баримтаа бэлэн байлгахын зэрэгцээ мэдээллээ үнэн зөв өгөхийг санууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%