Төв аймгийн ХХААГазрын хамт олноос мал хаваржилт,
отор нүүдлийн үед малчдад туслах, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс мал
сүргийг хохирол багатай авч гарахын тулд малчдад туслах “Хандивын аян” өрнүүлж
байна. Эрдэнэсант сумын иргэд болон албан байгууллагууд хандивын аянд нэгдэж мөнгөн болон эд материалын тусламж
нэмнээ, элгэвч, бээлий, шүдэнз зэрэг өөрдсдийн сэтгэл шингэсэн малчдад тусалж болох зүйлийг цуглуулж эхлээд
байна. ЗДТГазар, ЕБСургуулийн багш, ажилчил, сурагчид, ЭМТөв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Ахуй үйлчилгээний хамт олон зэрэг байгууллагууд аянд нэгдсэн байна.