Эрдэнэсант суманд 2017.03.23 өдөр Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургалт боллоо.Сумын Засаг даргын А/28-р захирамжийн дагуу мэргэжлийн ангийн бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах Аврах бүлэг, Холбоо зарлан мэдээлэл, сургалт сурталчилгааны хэсэг, Эмнэлэгийн анхны тусламжийн нөхөрлөл гэсэн шуурхай командын бүрэлдэхүүнд тодотгол хийж өглөөний 08:30 минут, 11:00 цаг, үдийн 16:00 цагуудад 3- удаа зарлан мэдээллийн дохиогоор цугларав. Энэ цугларалтанд 54-н ажилтан жагсав.