Монгол улсын Мэргэжлийн хяналтын газраас улс даяар хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Аюулгүй хүнс” сарын аяныг 2017.03.15-04.15-ны өдрийн хугацаанд өрнүүлж байна. Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2017.03.15-ний өдөр манай суманд “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл эрхлэгч, дэлгүүр хоршоо, ЕБСургууль, Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа. Мөн сумын иргэдэд Хүнсний аюулгүй байдлын талаар сургалт мэдээлэл хийж, зөвлөмж тараав.