ЭРДЭНЭСАНТ СУМАНД “АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ИРГЭН”
УРИАНЫ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
“Ажилтай орлоготой иргэн” урианы жил зарласан ИТХТ-ийн тогтоолыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Мөнхцэцэг танилцуулж,Сумын Засаг дарга Ө.Машбаяр нээж үг хэллээ. Сумын засаг даргын 2017 оны 01 сарын 25 ны өдрийн А/10 тоот захирамжаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн байгуулан ажиллаж байна. Урианы жилийн ажлын төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 30 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр төлөвлөн ажиллаж байна
2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн нээлтийн арга хэмжээг сумын Соёлын төвд зохион байгууллаа. “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн нээлтэнд аймгийн ТЗУХ-н дарга Отгонбатаар ахлуулсан ажлын хэсгийн багийнхан хүрэлцэн ирж оролцлоо.
Зорилтот жилийн
нээлтийн үеэр суманд үйл ажиллагаа явуулдаг
иргэд, аж ахуй нэгж, байгууллага, хувираараа хөдөлмөр эрхлэгчдийн
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үзэсгэлэн худалдаа зохион
байгуулж, 4 аж ахуйн нэгж байгууллага,18
өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн оролцлов.
Энэхүү арга хэмжээнд Төв
аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал,
урианы жилийн ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болон цаг
үеийн ажлын талаар Аймгийн
ТЗУХ-ын
дарга Отгонбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн
мэдээлэл хийж, иргэдтэй уулзалт ярилцлага хийв.
Тус үйл ажиллагааны үеэр
сумын иргэдийг байнгын болон түр ажлын байраар ханган ажиллаж буй Буянт төв ХХК
,нийтийн хоолны чиглэлээр олон жил тогтвортой үйл ажиллааа явуулж 5 иргэнийг
ажлын байраар ханган ажиллаж байгаа Сондор зоогийн газар, өрхийн үйлдвэрлэл
эрхлэгч Л.Цэрэннадмид нарыг шагнаж урамшууллаа