Улсын Их
Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс
хамтран хэрэгжүүлж буй “Монгол улс дахь Төлөөллийн байгууллагыг
бэхжүүлэх нь төсөл, аймгийн ИТХ-ын Ажлын алба хамтран 2017 оны 3 дугаар
сарын 20-ноос 27 –ны өдрүүдэд тус аймгийн
Эрдэнэ суманд байрлах “Ар жанчивлан” рашаан сувилалын газарт 27 сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион
байгуулагдаж өндөрлөлөө.
Сургалтаар “Орон
нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “НӨУБ- Байгаль орчны асуудал”, “Иргэдийн
оролцоо иргэдтэй харилцах нь”, “НӨУБ-ын эрх зүйн үндэс” сэдвүүдээр “Орон нутгийн
хөгжлийн хүрээлэн”-ийн багш нар хичээл зааж, аймгийн 27 сумын 423 төлөөлөгчийг оролцуулж
сумын нийт төлөөлөгчдийн 81%-ийг хамруулж мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэв.