Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад шинэ мэдлэг, мэдээлэл олгох, ажилтнуудын чадавхжуулах зорилготой явагдсан уг сургалтад 95 төрийн байгууллагын 105 ажилтан хамрагджээ. Монгол улсад орчин цагийн архивын алба үүссэний 90-н жил, сар бүр нэг шинэлэг ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд сургалтын үеэр төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа хосгүй үнэт болон ердийн баримтуудаар үзэсгэлэн гаргасан байна.