ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

35 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана

2017-03-31

          Засгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” хөтөлбөр 3 жил амжилттай хэрэгжиж ирсэн. Энэ хугацаанд нийт 2390 оюутан хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ онд 1000 оюутан байхаар Батлан хамгаалах сайдын тушаал гарчээ. Дархан-Уул аймгаас тус хөтөлбөрт 35 оюутан хамрагдахаар болж өнөөдөр /2017.03.31/ “Дархан Өргөө” политехникийн коллеж дээр арга хэмжээний нээлт боллоо. Нээлтэнд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Засаг дарга Б.Азжаргал, Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц.Энхтөр болон бусад албаны төлөөлөл оролцов.

           Дархан-Уул, Орхон аймгийн их, дээд сургуулийн 100 оюутан 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01 хүртэл Дархан Өргөө сургуульд онолын хичээлийг судлана. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт 06 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 15-ны хугацаанд Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид явагдах юм байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр цэргийн насны залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах шинэчлэл, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаагаараа ач холбогдолтой. Уг хөтөлбөр нь оюутан залуусыг эх орноо батлан хамгаалах бие бялдарын болон, сэтгэл зүйн бэлтэлтэй болгон төлөвшүүлдгээрээ үр дүнтэй юм

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%