ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МАЛЧДАД ТУСЛАХ АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-03-30

Аймгийн хэмжээнд 27 сумын 11.3 мянган малчин өрхөд 4,8 сая толгой мал  хаваржиж,  нийт 2.1 сая  мал  төллөхөөс өнөөдрийн байдлаар 10.0 хувь буюу 216.4 мянган  мал төллөж, 218.4 мянган толгой төл гарсны  2004 төл хорогдож, 216.3 мянган толгой төл бойжиж байна.

Энэ өвөл, хаварт цас ихтэй, бэлчээрийн идэмж их хэмжээгээр буурч, мал нилээн зүтгүү орж,  малын  тарга хүч бууран  эх мал  жилбэ муутай төллөж,   гүү,  эм ямаа олноор хээл хаясан.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэ, Цээл, Өндөрширээт, Заамар, Архуст, Баяндэлгэр сумдад малын хорогдол илүү их гарч байна. Хорогдлын гол шалтгаан нь тарга хүч муу авсан, турж эцсэн, идэш тэжээлийн дутагдал, малын халдварт өвчлөлөөс  голлон шалтгаалж байна.

Иймд мал аж ахуйн хаваржилт, мал төлөлтийн үер гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, малчин түмэндээ сэтгэлийн дэм өгөх  зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны А/93 тоот захирамжаар “Малчдад туслах аян”-г  өрнүүлсэн.

Аяны үйл ажиллагааг дэмжиж аймгийн төвийн 26 төсөвт байгууллага, 13 сумын 52 байгууллага нийт 78 байгууллага дэмжиж 16,3 сая төгрөгийг бэлнээр өгч, 11,3 сая төгрөгийн бараа материал хандиваар ирсэн байна.

Мөн НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаас өвөлжилт хүндэрсэн 16 сумын малчдын  2098 хүүхэд, 1474 жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 19,8 сая төгрөгийн хоол тэжээл, амин дэмийн багц тусламжийг үзүүллээ.

Үйл ажиллагааг дэмжиж хандив өгсөн сумд болон хаваржилт хүндрэлтэй нийт  16 сумдад шаардлагатай шар будаа, загасан тос, малын эм бэлдмэлийг сумдад хуваарилан гардуулж өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%