АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, АЖЛЫН АЛБАНААС
2017 ОНЫ 3-Р САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН
АЖЛЫН МЭДЭЭ
2017.03.29.
Зуунмод.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын
албанаас 2017
оны 3 дугаар сард дараах ажлуудыг зохион
байгууллаа. Үүнд:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IV- р хуралдааныг 3-р сарын 07-ны өдөр, ээлжит бус хуралдааныг 03 дугаар сарын 03, 21-ны өдөр тус тус “Соёмбо” танхимд хуралдууллаа.
Хуралдаануудаар нийт 7 асуудал хэлэлцэж
зохих шийдвэрүүдийг гаргалаа.
- Тэргүүлэгчдийн IV-р Хуралдаанаар:
1. Ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барих, ан
амьтны хуваарь батлах тухай асуудлыг хэлэлцээд 25 дугаар тогтоолыг батлан
гаргаж тусгай болон ахуйн
зориулалтаар ан амьтныг агнах, барих ажил “Амьтны тухай” хууль, тогтоомжийн
дагуу хэрэгжиж байгаа, хууль бусаар ан агнаж байгаа эсэхэд тавих хяналт,
шалгалтыг нутгийн захиргаа, мэргэжлийн хяналт, хууль, цагдаагийн болон хэвлэл
мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллийн оролцоотой ажлын
хэсэг байгуулан хэрэгжүүлж, илэрсэн хэрэг зөрчлийг таслан зогсоож, уг зөрчлийн
талаар мэдээллийн сан бүрдүүлэн дүгнэлт хийж, нийтэд мэдээлэх, буруутай
этгээдэд зохих хууль, тогтоомжийн дагуу
хариуцлага тооцож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шаардлагатай
асуудлыг хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг
аймгийн Засаг даргад үүрэг болгов.
Мөн энэ тогтоолоор өөрийн сумынхаа нутаг дэвсгэрт амьтан
хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө баталж, биелэлтэд нь хяналт тавьж, энэ
тогтоолын дагуу тусгай болон ахуйн зориулалтаар ан амьтныг агнах, барих ажил
“Амьтны тухай” хууль, тогтоомжийн дагуу хэрэгжиж байгаа, хууль бусаар ан агнаж
байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг
сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
зөвлөв.
2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
батлах тухай асуудлыг хэлэлцээд 26 дугаар тогтоол, Халдварт өвчнөөс
сэргийлэх вакцинжуулалт хийх үйлчилгээний хөлс батлах тухай асуудлыг хэлэлцээд
27 дугаар тогтоол, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрөл авах тухай хүсэлтэд санал өгөх тухай асуудлыг хэлэлцээд 29 дүгээр, Төрийн
дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд 30-р тогтоолуудыг батлав.
3. Мал хаваржилт, төл хүлээн авалтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг
хэлэлцээд мал хаваржилт, төл бойжилт, малын хорогдлын талаар сумдаас ирүүлж байгаа мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, нутгийн захиргааны байгууллагуудаас сумдад ажиллахдаа хаваржилтын байдал, малчдын амьдрал ахуйтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсож, аймгийн удирдлагыг бодитой мэдээллээр хангаж байх,
-Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн үлдэгдлийн хэмжээг бодитойгоор гаргаж хаваржилтын байдлыг харгалзан сумд, малчдад хуваарилах
- Аймгийн төвийн байгууллагуудаас шефийн холбоотой
сумдынхаа малчдад дэмжлэг, сэтгэл санааны болон хүн хүчний туслалцаа үзүүлэх,
урамшуулах ажлыг эрчимжүүлж өргөжүүлэх, төл хүлээн авах, бойжуулах, муудсан
малыг тэжээж тэнхрүүлэх зэрэг асуудлаар телевиз, радиогаар нэвтрүүлэг явуулах,
хаваржилтын байдал хүндэрсэн нөхцөлд малчдад туслах хүн хүчний нөөцийн судалгаа
гаргаж зохион байгуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган хуралдааны
тэмдэглэлээр үүрэг өгөв.
4.
“Аймгийн үйлдвэржилтийн шинэчилсэн төлөвлөгөө, зураглал”-ын төсөл батлах тухай
асуудлыг хэлэлцээд уг төлөвлөгөө нь тооцоо судалгаа муу хийгдсэн тоон мэдээлэл,
тооцооны үндэслэлийг дахин хянан үзэж нягтлах талаар аймгийн Засаг даргад
хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгч Тэргүүлэгчдийн 4 дүгээр сарын 06-ны өдрийн
хуралдаанд дахин танилцуулахыг үүрэг
болгов.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ИТХ-ын даргын өрөөнд хуралдаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2016 оны 44-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд 24 дүгээр
тогтоолыг батлан гаргав.
Тэргүүлэгчдийн 3 дугаар сарын 21-ны өдөр хуралдсан ээлжит
бус хуралдаанаар аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тосны
газраас хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоход санал өгөх тухай асуудлыг
хэлэлцээд 31-р тогтоолыг батлан гаргаж “Талбайн солбицол тогтоох тухай” Засгийн
газрын 2017 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулах журмаар
ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд хамрагдсан аймгийн
тусгай хэрэгцээ, хамгаалалтанд байгаа газрыг чөлөөлөх асуудлыг боловсруулан
аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанд өргөн
мэдүүлэхийг аймгийн Засаг даргад даалгав.
УИХ-ын Тамгын газар,Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөлллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд сумдын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалтыг аймгийн ИТХ-ын Ажлын алба
зохион байгуулж явууллаа.
Сургалт Эрдэнэ сумын Ар жанчивлан рашаан сувилалын амралтын газарт 2017 оны 3 дугаар сарын 20- 27 өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Төв аймгийн 27 сумын нийт 529 төлөөлөгчдөөс 423 төлөөлөгч сургалтад хамрагдаж сургалтын ирц 85
хувьтай байв.
Монгол улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгох
Сонгуулийн аймаг, сумдын сонгуулийн хороо болон санал авах байранд ажиллах
төрийн албан хаагчдад сертификат олгох сургалтыг Аймгийн ИТХ-ын Ажлын албатай
хамтран 2017 оны 3 дугаар сарын 15-16 -ны өдрүүдэд аймгийн төв Зуунмод хотод
зохион байгуулав.
Сургалтыг Сонгуулийн Ерөнхий Хорооны
Мэдээлэл, арга зүйн хэлтсийн ахлах референт Т.Гүенбаатар, Хууль, эрх зүйн
хэлтсийн ахлах шинжээч Ө.Одсүрэн нар удирдан явуулсан бөгөөд тус сургалтад аймгийн 27 сумаас 88 төрийн албан
хаагч оролцож 88 сертификат олгов.
Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газраас 2017 оны 3 дугаар сарын 22-
оос 4 дүгээр сарын 01-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Шанхай хотод зохион
байгуулагдах орон нутгийн болон бүс нутгийн бодлогын сэдэвт сургалтад Монгол
Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нар, Удирдлагын академийн
төлөөлөл оролцуулахаар төлөвлөсний дагуу тус сургалтад аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат оролцов.
Энэ сард аймгийн ИТХ-ын даргад Ажлын
албанд хандсан 50 албан бичиг ирснийг бүртгэн авч Хурлын дарга болон нарийн
бичгийн даргад танилцуулан хариу өгөх шаардлагатай 3 бичигт албан хариуг
өгч ажилласан байна.
Аймгийн ИТХ-ын даргад хандан Хурлын дэргэдэх Иргэний
зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлөх болон уг бүрэлдэхүүнд орж ажиллах тухай 2 иргэнээс
өргөдөл ирсэн байна.
Аймгийн ИТХ-ын дарга, Хурлын Ажлын албанаас Ерөнхийлөгчийн тамгын газар,
салбарын яамдуудад болон холбогдох албан байгууллагад 21 бичгийг гарган
хүргүүлж ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сумдын ИТХ-ын хийсэн ажлын тайланг сар бүр
авч байгаатай холбогдуулан Лүн, Эрдэнэ, Баянчандмань сумын ИТХ-ууд хийсэн ажлын
тайланг ирүүлэх ажлын хүрээнд:
Лүн
сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь 3 сард ээлжит хурлаа 1 удаа хийж 11 асуудал хэлэлцэж, 6 заалт бүхий 2
тогтоол гарган ажилласан байна. 2017 оны
3 дугаар сарын 15-ны өдөр “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц,
мал аж ахуйн салбарыг тогвтортой хөгжүүлэхэд цаашид анхаарах асуудлын талаар
хэлэлцүүлэг зохион байгуулж нийт 34 иргэн оролцож 21 санал гаргасан байна.
Мөн тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тухайн суманд
согтууруулах ундаа худалдан борлуулдаг ААН-дэд шалгалт хийсэн дүнг хэлэлцэн
сумын Засаг дарга Л.Наранбатад үүрэг даалгавар өгч ажилласан байна. Лүн сумын ИТХ-ын төлөөлөгчид аймгийн ИТХ-ын Ажлын
албанаас зохион байгуулах сургалтад хамрагдахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаж
сургалтад 100 хувь хамрагдсан байна.
Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит тавдугаар хуралдаан 100 хувийн
ирцтэй хуралдаж, хуралдаанаар ”Алдарт эхийн одон”-гоор шагнуулахаар уламжлах
туха, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт
сурталчилгааны төлөвлөгөө батлах тухай, Хууль эрх зүйн сургалт сурталчилгааны 2017 оны
төлөвлөгөө батлах тухай, Эх бага насны хүүхдийн хооллолтыг дэмжих стратегийн хэрэгжилт, ”Эмийн
эргэлтийн сан”-гийн 2016 оны үйл ажиллагааны тайлан зэргэ асуудлуудыг хэлэлцэж
зохих шийдвэрүүдийг гаргасан байна. Иргэний танхимаар ”Мах сүүний анхдугаар аян” дэд хөтөлбөр, ”Ус үндэсний хөтөлбөр”-т 61
иргэн, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөний саналд 40 иргэн, ”Аймгийн газар тариалангийн талаар баримтлах
бодлого”-д 61 иргэн, ”Аймгаас залуучуудын талаар баримтлах бодлого”-ын төсөлд
тусгах саналыг 50 иргэнээс авч холбогдох газарт нь уламжлан ажилласан байна.
”Төв аймгийн
эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн төсөлд тусгах саналыг сумын
ЭМТ-өөс ирүүлээгүй байна. Сонгуулийн
сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг Намын байр, Сонгуулийн штабын байр, Ухуулах байр, Нийтийн
эзэмшлийн зам талбайн намуудын самбарт байршуулахаар тогтон уг тогтоолыг
аймгийн Хурлын ажлын албанд ирүүлсэн байна.
Сумын ИТХ-ын БОГХХ-ийн хорооны даргаар ахлуулсан БОХУБ, байгаль хамгаалагч,
Цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг БОНХЯ болон ХХТХГН-ын захиргааны
зөвшөөрөлтэй Туул голын эхэнд мод бэлтгэж байгаа явцад хяналт шалгалтыг хийсэн
байна.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн
нэгдсэн сургалтанд 2017 оны 03 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Төлөөлөгчдийг
бүрэн хамруулан ажилласан байна.
Баянчандмань сумын ИТХ энэ оны 1-р улиралд Тэргүүлэгчдийн хуралдааныг 4
удаа хуралдуулж 20 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хуралдаанаар “Ажилтай орлоготой иргэн”урианы жилийн зохион байгуулах хороог
байгуулж ажлын төлөвлөгөөг батлан урианы жилийн нээлтийн ажиллагааг зохион
байгуулсан байна. мөн байгаль хамгаалах чиглэлээр ой хээрийн түйтрээс уоьдчилан
сэргийлэх төлөвлөгөө болон хилийн цэсийн маргаантай байгаа асуудал, Монгол
Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгогочдын санал авах
хэсгийг байгуулах, сурталчилгааны хуудас самбар байрлуулах байршил тогтоох,
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийг шинэчлэн
байгуулах төлөвлөгөө батлах, зөвөлгөөн зохион байгуулах зэргэ асуудлуудыг
хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Сумын хэсгийн төлөөлөгч, замын
цагдаагийн хэсэг хамтран “Бүс”, “Хяналт шалгалт” арга хэмжээг зохион байгуулсан
байна.
Баянчандмань сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
Д.Мөнхбаатарын санаачлага дэмжлэгээр 100 өрхөд туслалцаа үзүүлэх аянд хөгжлийн
бэрхшээлтэй мөн амьжиргааны түвшин доогуур, ахмад настангуудыг хамруулж нүүрс
олгох зэрэг асуудлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас төслийн газартай хамтран зохион байгуулсан
сургалтад сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ирц сайтай хамруулж оролцуулсан байна.
МЭДЭЭ БЭЛТГЭСЭН:
АЖЛЫН АЛБАНЫ
АЖИЛТАН Д.ОЮУНСАЙХАН
ХЯНАСАН:
НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН
ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Э.ДОРЖСҮРЭН