ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аж ахуй нэгж байгууллагууд, иргэд та бүхэн Менингококкт халдвараас сэргийлэх хэрэгтэй байна

2017-03-29

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 оны 3 дугаар сарын 25-ны байдлаар менингококкт халдварын 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Цаашид уг халдварын тархалт нэмэгдэж, халдварт өвчний эрсдэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 02 дугаар албан даалгавар гарсан. Тус албан даалгаврын хүрээнд өнөөдөр /2017.03.28/ аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм болон бусад албаны төлөөлөл Дархан сумын 16 дугаар багт ажилласан байна.

Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийг нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцож өөрийн байгууллагын ойролцоох гадна орчны 50м зайд орчны цэвэрлэгээ хийн Менингококкт халдвараас сэргийлэхийг уриаллаа.

Энэ сарын 26-ний өдөр гарсан аймгийн Засаг даргын 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах үүрэг даалгаврыг холбогдох удирдлагууд өөрсдийн биеэр танилцуулж үүрэг даалгавар өглөө. Тус даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэн холбогдох арга хэмжээг авч ажиллахыг багийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%