Төв аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж батлагдсантай холбогдуулан хуулийн эх бичвэрийг хүлээн авах, Цагдаагийн тангараг өргөх, хууль сурталчлах ёслолын үйл ажиллагаа Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд боллоо. Тус үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид оролцож жагсан хүндэтгэл үзүүллээ. Тус шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль нь 9 бүлэг 42 зүйлээс бүрдсэн байна.Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчлэн найруулсан эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл болон албаны бусад хүмүүс оролцлоо.