УИХ-ын хамгийн залуу
гишүүн Д.Гантулгын санаачлан хэрэгжүүлж байгаа "Залуу малчдаа дэмжих
аян" нь өнөөдөр /2017.03.27/ Дархан-Уул аймагт буюу 18 дахь аймагтаа үргэлжиллээ. Аяны
хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтран “Төрийн
албан хаагчдын манлайллын ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт лекц,
уулзалт ярилцлагыг зохион байгуулав.
Уг арга хэмжээнд Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багуудын ИНХ-ын дарга нар, ажлын албаны ажилчид оролцов.
УИХ-ын гишүүн Д.Гантулга нь Монголын морин спорт залуу уяачдын холбооны тэргүүнээр ажиллдаг бөгөөд үүнийхээ дагуу холбооныхоо салбар зөвлөлийг Дархан-Уул аймагт байгуулж, малчид уяачдын анхдугаар зөвлөгөөн хийсэн байна. Түүний эхлүүлсэн “Залуу малчдаа дэмжих аян”-ы үндсэн зорилго нь малчин залуусаа дэмжихэд оршиж байна.

Уг
зорилгын хүрээнд 21 аймгийн 21 залуу малчинд тавин эм төлөг хандивлаж,
буянт сүргээ арвижуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Дархан-Уул аймгаас нэг
малчин өрхийг сонгож 50 эм төлөг бэлэглэх юм. Залуу малчдаа дэмжих аяныг Монгол поп опера Увертюра хамтлаг “Монгол минь” тоглолтоороо дэмжин хамтран ажиллаж байна.