ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойрогтоо ажиллаж байна

2017-03-27

Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ сарын 23-наас эхлэн  сонгогдсон тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Дархан сумын ерөнхий боловсролын Есдүгээр сургуулийн хурлын танхимд тус сумын 10, 11, 12 дугаар баг, мөн өдөр "Од" цогцолбор сургуулийн хичээлийн "А" байранд 13,14,16 дугаар багийн иргэдтэй уулзалт хийж аймгийн Засаг дарга С.Насанбат болон ЗДТГ-ын зарим хэлтэс, албадын дарга нар тухайн багуудын иргэдийн төлөөлөл оролцлоо. Уулзалтаар УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоомж түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг өгч иргэдийн санал бодлыг сонслоо.

Мөн үеэр уулзалтад оролцсон иргэд тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг арилгаж банкны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, ажлын байр болон хөдөө сумдын ажилтан албан хаагчдын цалинг нэмэх, СӨХ-ны ажлыг сайжруулах зэрэг иргэдийн эрх ашгийг хөндсөн олон асуултыг тавьж хариулт авлаа. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын зан харилцаа иргэдийн бухимдлыг ихээр түрүүлдэг, аймгийн Нэгдсэн Эмнэлгийн “Ахмадын тасаг”-т ор нь хүрэлцдэггүйн зэрэгцээ эмчилгээг сайжруулахад анхаарч өгөхийг УИХ-ын гишүүн болон аймгийн удирдлагуудаас хүслээ. Тус аймагт Сууц Өмчлөгчдийн 33 холбоо ажилладагийн цөөнгүй СӨХ нь хариуцсан байруудынхаа дээврийг засдаггүй, орцны хаалга нь эвдэрхий ч сольдоггүй дутагдал байдгийг шүүмжиллээ. Гэвч иргэд шүүмжлэхээсээ илүүтэй СӨХ-тойгоо хамтран ажиллаж өөрсдийн өмчөө хамгаалж арчилж тордох ёстой. СӨХ-дуудад аймгийн Захирагчийн албанаас өнгөрсөн өвөл шалгалт хийж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа тухай Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар хийсэн мэдээлэлдээ дурдлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%