ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Соёл урлаг, спортын байгууллагын удирдлагуудтай уулзлаа

2017-03-17

   Аймгийн ИТХ-ын даргын санаачлагаар Соёл урлаг, спортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аймгийн нийт байгууллагуудын үйл ажиллагаа, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар нээлттэй уулзалт хийж, санал бодлоо солилцон ярилцаж, аймгийн ИТХ-ын 6 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцэгдэх “Багш” дэд хөтөлбөрт оруулах санал авах зорилгоор нээлттэй уулзалтыг Хүүхдийн ордонд зохион байгууллаа.
    Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан, аймгийн ИТХ-ын  ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Золоо болон боловсрол, соёл урлаг, спортын байгууллагуудын удирдлага, төлөөлөл болсон 100 орчим хүн оролцлоо.

   Нээлттэй уулзалтаар байгууллагын удирдлагууд санал бодлоо солилцож, боловсролын хөтөлбөрт оруулах хэд хэдэн санал гаргасан юм. Спортын салбарынхны хувьд Ханан авиралтын спортын төв байгуулах санал тавьж байлаа. Уулзалт цаг гаран үргэлжилж амжилттай өндөрлөсөн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%